Гадаадын хөрөнгө оруулагчийг дарамтлан, концесс эзэмших гэрээнээс татгалзахыг шаардан гарын үсэг зуруулжээ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчийг дарамталсан талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулагч концесс эзэмшигч иргэний автомашинд Улаанбаатар хотын төвөөс хоёр хүн сууж нийслэлийн зах руу гараад эрх чөлөөнд нь халдаж, зодож, концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардан гарын үсэг зуруулж, ордны шуудангаар концесстой холбоотой байгуулага руу илгэээсэн хэрэг 2021 онд гарсан. Энэ хэрэг шалгагдаж байгаа. Гадны иргэд энэ хэрэгт давхар холбогдон шалгагдаж байгаа. Иймэрхүү байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдыг айлган сүрдүүлж, Монгол улсад орж ирэх эрхгүй болгодог байдал хэрээс хэтэрлээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Удахгүй хууль зүй, дотоод хэргийн яам  энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын тайлангаа танилцуулна” гэлээ.


Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-02-25 05:12:15
    гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлж байна хаанахын хүн хэдэн төгрөг өгсөн юм ингэж сүржигнээд хэнийг оруулж ирэх гээд байна хужаа л биш байгаасай
  • zio 2022-02-24 15:30:24
    Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой [email protected]
  • Зочин 2022-02-23 09:43:44
    Энэ бас юу болоод бна даа манай томчууд бух л юманд орооцолдох юм даа хууль бол хангалттай шуу дээ шалгаад хариуцлага тооцоод нэрсийг шууд хэлэх хэрэгтэй шуу дэ...
  • ХУУЛЬЧ  2022-02-23 07:32:00
    ,,ХҮН ҮНЭМШИХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖ СУРМААР ЮМ ,,,,ОЧИЖ ОЧИЖ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД ГАДНЫХАНЫГ МАШИНДАА СУУЛГААД ХОЛ ОЧИЖ ДАРАМТАЛЖ ХААГДАА Ч ,,,,