МАХН түр зуур магнаг, МАН-ыг яваандаа сархинаг болгох Н.Алтанхуягийн “Намбарбарос” төлөвлөгөө
  Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт баяр хүргэе. Ер нь энэ нөхөр тэгж байгаад тун зальтай “новш” юм. МАН-аас тасарч үлдсэн (Яг үнэндээ хэн нь хэнээсээ тасарсныг тогтооход нэн бэрх) МАХН-тай 2020 хүртэл хамтарч ажиллахаар гарын үсэг зурж орхилоо. Ингэснээр найман жилийн дараа гэхэд Монгол ардын нам гээчийг ул мөргүй болгох их аян дайны эхлэлийг тавив бололтой. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяраар Ардын намын хойтохыг уншуулах сайхан боломжийг нээгээд өгчихөж байх юм. Зальтай золиг юм аа.

  Н.Энхбаяр ууртай яваа нь хэнд ч тодорхой. Нисэх дээр сая буугаад, “Нөхдөө эвтэй найртай сайхан амьдарцгаая. Бие биедээ хар муу санахаа больё. Улирсан баларсан бүхнээ мартья. Би Монголынхоо агаараар амьсгалж, болж өгвөл айл хунараар орон ааруул цагаан идээ амсахаар ирлээ” гэдэг чинь үнэндээ манж үг. “Мэнгэтийн” армийг л тайвшруулах гэж хэлж байгаа “Сорвитийн” үг л дээ. Н.Энхбаяр гэдэг нөхөр нэгэнт зуусан араагаа тийм ч амар тавьдаггүй, язгуурын хонзогногч гэдгийг бид бүхэн муухан мэдэлгүй яахав. Ялангуяа оймстойгоо хөлөө гозгонуулсан тэр өдрийг мартана гэж ёстой гонжийн жоо, голионы баас байлгүй. 

  “Энэ Ардын намын амийг 1990 онд аваад, амьсгааг нь тасалчих байсан юм” гэсэн үгийг Ардчилсан намын тун олон хүн ярьдаг байв. Ялангуяа 2000 оны сонгуулиар Ардчилсан нам хосоо шувтруулсны дараа амаа барин гаслах ардчиллагчид тун олон байсан даа, одоо л мартчихаагүй бол. Тэгвэл тэр үеэс хойш 14 жилийн дараа хоёр тасарсан хорт могойг нэг нэгнээр нь намнуулах “Намбарбарбарос” төлөвлөгөөг Н.Алтанхуяг боловсруулсан байна.
  Одоо Ардчилсан нам хутга заазуур билүүдэн, “хуягт танк” бэлтгээд байх ч хэрэггүй  боллоо. Шаардлага ч алга. Нэг байгаад хоёр салсан намын найман жил үргэлжлээд дуусах зарлаагүй дайн өнөөдрөөс эхэлж байна. Одоо хүссэн хүсээгүй наад хоёрын чинь дунд буу сэлэм тачигналдаад л явчих учир Ардчилсан намынхан минь дуугүйхэн л ажиглаад сууж бай. Нэг хэсэгтээ МАХН магнаг болно л биз. Удахгүй МАН сархинаг болоод эхэлнэ.

  Өө нээрээ энд нэг зүйлийг хэлэхээ мартаж. Намыг намаар нь цохиулах Н.Алтанхуягийн “Намбарбарос” төлөвлөгөөг Үүлэн үст яасан их эсэргүүцэж байна аа. ЮУг нь юмны цаад наадахыг харах хэмжээний улстөрийн тэмцлийн хат суусан л баймаар. Ямар буриад хүн гэхээр л “Хэнтийн гурав” гэдэг шиг заавал тэнэгдүү нөхөр байх ёстой биш. Уг нь манай Үүлэн үстийн үзэж чаддаггүй юмны нэг нь коммунистууд л гэж ойлгодог шүү дээ. Тиймээс л Сүхбаатарын хөшөө, Лениний хөшөөг харахаар л уур нь хүрээд байсан гэж боддог шүү дээ. Үндсэндээ коммунистуудыг дарахын тулд л 90-онд өлсч суусан гэж таамагладаг шүү дээ. Түүнээс биш ирээдүйд МУ-ын баатар, УИХ-ын гишүүн, хотын дарга болох гэж тэмцээгүй байлгүй дээ. Үгүй юм болов уу?
  Чингис хаан дайснаа дарахын тулд дайсныхаа дайсныг тун чадамгай ашиглаж ирсэнийг энэ завсар бүү мартагтүн.

Н.Алтанхуяг зөв МАН-ыг шах. Н.Энхбаяр өөрөө өөрийнхөө бохиртуулсан хашааг цэвэрлэхийн тулд нийллээ. Зөв Иргэний зориг нам. Л.Одончимэд мэнгэтээс С.Баяраас ухаантай царайлсан “Ухаант туулай” царайлсан. Ер нь хумсаа маш сайн нуудаг муужгайнууд
 
Н.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-10-24 02:58:03
    Dan oimstoi garsan yum san Daaraa bolov uu yagaa bol... Daan chig namaigaa zovooson yum san... Jargaa bolov uu yagaa bol... Enhbayar Altanhuyag 2 ugaasaa 1 teregnii 2 dugui sh dee...
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
  • namuudiig zailuulwal taarna 2014-10-23 16:50:32
    yer n ingej nerwtej baisnaas ene nowshiin namuudiig bugdiig n heseg hugatsaand zailuulah heregtei gej bodoj baina daraagiin songuuliar dahiad l adgiin nowshnuud ternii daraagiin songuuliar dahiad l adgiin nowshnuud neg haraal idsen nowsh n daraagiin haraal idsen nowshooroo soligdono tegeed bas ulaan tsaim ulsiin horongiig idej uugaad tsulaitlaa bayajaad baigaag n ard tumen zugeer l haraad baidag yu ch hiij chaddaggui daraagiinh n songuuliar garch irsen nowshnuud ch bas l adilhan ulsiin horongiig zawshina ard tumen bas l zugeer l haraad suuna yaj ch chadahgui saindaa ed nar ulsiin horongiig zawshij oorsdoo bayajlaa uls ornoo bodohgui yumaa gej zugeer l helehees tsaashgui zugeer l heldeg tegeed l guitsee oor yu ch hiij chaddaggui ene baidal unendee kommunist hoid solongosoos yalgaa alga tsaashdaa ch gesen mongoliin ard tumen namiig burhanchlan shutej namd hair zarlaad baiwal etsestee eh orniihoo tusgaar togtnoliig aldaj l taarah baihdaa azidaa shagshigdsan barag americ-iin ardchilaliig a
    121.189.161.27
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2014-10-23 14:48:45
    Xaliun xemjeegee medegtvn. Nam namiin dvgneltiig chi xiij boloxgui l bx. Oboo meddeg bol turuun tolgoid garaach. Kkk
    202.70.46.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Khaliun 2014-10-23 13:58:51
    Ene khaliun ch yag BAABARIIN maniaraar bicheed bna daa ai kkk
    46.246.112.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-10-23 13:22:54
    Haliun ch saihan helj shuu.
    150.129.143.184
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-23 10:11:22
    ene haliun gej altanhuyagiin exner ymuu hashaa ym be end tendgui zahialgaar niitlel bicheed
    124.158.91.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2014-10-23 09:28:38
    Ene uls tor er hunii ymarch shinjgui medremjguig haruulj bn daa AN iin sait guia,Ingej demii balai yum Altanhyuag,Enkhbayr ,Olloo 3 hootsoldoj bhaar Ali boloh Ev negdel Mongol Ulsaa ashig orlogotoi bh talaar bodoh heregtei yum bgaan.!!!ene olon bonduudiin oriig bid toloh estoi!!!
    76.100.54.189
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2014-10-23 05:12:00
    Altanhuyg zuv alham hiisen.AN iin zarim nuhud shogtohoo bolildoo .Bidnii itgeliig husurduulg baina shuu.
    103.9.90.228
    Мэдэгдсэн Хариулах
    • Eh oronch 2014-10-23 11:00:00
      Altanhuyagaa odoo zailaad ug bolson Mgl ard tumen bugdeeree enen shig teneg bish shuu. Chi eh orniig mine hunii uuriin geltgui novshnuudad hudaldaj neriig ni tseejilj amjaagui heden huuhdee tejeej uvluuleh gej bnuu chi amjihgui medvuu
      112.72.13.194
      Мэдэгдсэн Хариулах