Монголын үндэсний спортын наадмын өвлийн тэмцээнд 300 харваач цэц сорьж байна

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр эхэллээ.

Тус наадмын мөсний шагайн харвааны төрөлд 12 аймаг, есөн дүүргийн 126 харваач багийн болон цуваа харваанд цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Энэ харваанд дархан мэргэн хоёр, хошой мэргэн гурав, улсын мэргэн 30, спортын мастер цолтой 20 гаруй тамирчин байна.

Харин мөсний сур харваанд 21 аймаг, есөн дүүргийн 300 тамирчин багийн болон цуваа харваанд өрсөлдөж байгаа бөгөөд улсын мэргэн тав, спортын мастер цолтой 48 харваач байна. Өнөөдөр цуваа харваа болж буй бөгөөд амралтын өдрүүдэд багийн харвааны медальт тамирчид тодрох юм. Монголын үндэсний спортын наадмын нээлтийн ёслол өнөөдөр болж, Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Нямсүрэн, Монголын үндэсний спортын нэгдсэн хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав нарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирэв. Наадмын үйл ажиллагааг нээж, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр хэлсэн үгэндээ “Монголын үндэсний спортын VII наадам нь үндэсний уламжлалт спортын төрлүүдийг хөгжүүлэх, хамгаалах, уламжлалт тоглоом наадгайн зан үйл, үндэстний ёс заншил, соёллын өвийг өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэх, сурталчлах ач холбогдолтойг онцлов.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.