Багийн ахлагч нарын хуралд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах оролцлоо

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах Бээжин хотын тамирчдын тосгонд болсон Багийн ахлагч нарын хуралд оролцохдоо “Энэхүү хүнд хэцүү цаг үед олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад оролцсон хүн бүрт, Зохион байгуулах хороо, Үндэсний олимпын хороодод талархал илэрхийлэхийн зэрэгцээ олимпын наадамд амжилттай оролцсон, медаль хүртсэн, ирэх өдрүүдэд медаль хүртэх бүх тамирчдад баяр хүргэе” гэв.

Мөн цар тахлын улмаас олимпын наадамд оролцох боломжгүй болсон тамирчдын өмнөөс харамсаж буйгаа илэрхийлээд, олимпын наадамд оролцогч бусад баг тамирчдын эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө хамтран ажилласанд талархаж байна гэлээ. Сүүлийн өдрүүдэд олимпын тосгоноос ковидын эерэг тохиолдол огт гараагүй нь ЗБХ-ны хаалттай систем сайн ажилласны илрэл гэж үзэж байна.

Олимпын наадамд оролцогч тамирчдын саналаар ОУОХ-ны тамирчдын комисст шинээр сонгогдсон хоёр тамирчинд, тухайн орны ҮОХ-нд баяр хүргээд ирэх ОУОХ-ны чуулганы гишүүдийн хуралд танилцуулах болно гэлээ.

Тамирчдын комисст нийт 16 хүн нэрээ дэвшүүлснээс Францын алдарт биатлонч, олимпын таван алтан медальт Мартан Фуркад, Шведийн уулын цаначин, Пёнчаны олимпын аварга Фрида Хансдоттер нар хамгийн өндөр санал аван сонгогдсон билээ. Санал асуулгад нийт тамирчдын 80.5 хувь буюу 2307 хүн оролцжээ.

Хурлын үеэр Томас Бах олимпын наадмын тамирчдын тосгон, тэмцээн уралдааны талбай, тээвэр зохицуулалт, зохион байгуулалт маш сайн байсанд тусгайлан баяр хүргэв.

Түүнчлэн олимпын наадмыг амжилттай зохион явуулахад 2-3 жилийн турш, үүний дотор сүүлийн зургаан сард асар их ачаалал дунд ажилласан ОУОХ-ны баг, ЗБХ-ны ажилтнууд, тэдэнтэй хамтран ажилласан ҮОХ-дод дахин талархал илэрхийллээ.

Багийн ахлагч нарын хурлыг оролцож буй ҮОХ-дод зориулан ОУОХ, ЗБХ-ноос хамтран зохион байгуулдаг бөгөөд хурлын үеэр цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах, анхаарах шаардлагатай зүйлсийг мэдэгдэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх болон тээвэр ложистик, олимпын тосгон, хоол хүнс, аккредитаци, спортын төрөлтэй холбоотой асуудлуудыг шийдэх ач холбогдолтой, олимпын наадмын салшгүй нэгэн хэсэг юм.

Оллоо.мн

 



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.