
“Бээжин-2022” өвлийн паралимпийн наадам ирэх сарын эхээр болно. Энэ удаагийн паралимпийн уулын цанын төрөлд манай улсаас Б.Цэрэнпунцаг өрсөлдөх эрхтэй боллоо. Түүний паралимпийн эрх өнөөдөр баталгаажсан юм. Ингэснээр Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпийн уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин болж байна.
Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Түүний бэлтгэл сургуулилтыг Д.Очирсүх удирдан явуулж байна.
Оллоо.мн