Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь өөрчлөгдлөө

Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард болох барилдаануудын хуваарьт өөрчлөлт оруулжээ.


Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 26-нд 12:00 цагаас Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 27-нд 12:00 цагаас "Бизкон аудит" ХХК-ний 20 жилийн ойд зориулсан "Монгол улсын начин цолны хүндэтгэл" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болохоор боллоо.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.