Н.Батцэрэг сайд болох эсэх нь эргэлзээ дагуулж эхэллээ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын ги­шүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах санал өргөн мэдүүлсэн юм. Уг саналд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Намдагийн Батцэрэгийг тус яамны сайдаар томилохыг хүссэн байна.

Ингэснээр Засгийн газраас нэр дэвшүүлсэн бүх сайдуудын нэр өргөн баригдсан ч харамсалтай нь МАН-ын бүлэг бүх сайдуудын томилгоогоор завсарлага аваад байгаа юм. Н.Батцэрэг дарга сайдын суудалд нэрээ дэвшүүлснээр “Шударга ёс” эвслийн бүлгийн даргын суудал дээр дахин өөр хүнийг томилох болох нь.

Төрийн ордонд болон МАХН-ын дунд гарсан яриагаар дэд даргаар ажиллаж байгаа З.Баянсэлэнгэ үү, эсвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү суух уу гэдгээ ярилцаж байгаа сурагтай. Томилгоог Н.Батцэрэгийг сайдаар томилсоны дараа эцэслэн шийдэх юм. МҮАН-тай тохирсон квотын дагуу бүлгийн даргын суудал МАХН-д очих учраас МАХН-ынхан албан тушаалд очоогүй нэг гишүүнээ энэхүү суудалд тавихаар ярилцаж байгаа гэнэ.

Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээллээр Сан­гийн сайд асан Ч.Улаан энэхүү суудлыг даргалж магадгүй байгаа ч Н.Батцэрэг ойрын хүмүүстэй нэрээ татна, би сайд болохгүй хэмээн ярьж байсан гэх мэт цуу яриа их байгаа учраас Ерөнхийлөгчтэй зөвшилцөж Н.Батцэрэг сайд болсны дараа л бүлгийн даргын асуудлаа ярилцах ажээ. Түүнчлэн, ЗТБХБ-ын сайдаад Н.Батцэрэгийг томилох асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Ерөнхийлөгч дэмжээгүй гэх яриа өнгөрөгч долоо хоногт гарсан ч ЕТГ-ын Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар үгүйсгэсэн юм.

Тэрбээр, “Н.Батцэрэг гишүүний асуудлаар Ерөнхийлөгчтэй огт зөвшилцөөгүй. Тийм уулзалт болоогүй. Ерөнхийлөгчийн хувьд Н.Батцэрэгийг УИХ-ын гишүүн учраас сайд байж болохгүй гэсэн. Энэ байр суурь дээрээ хатуу зогсоно” хэмээлээ.
Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АХМАД 2014-10-24 00:59:39
    ОДОО ЦАГИЙН САЙД ГЭДЭГ НЬ 1990 ОНООС ӨМНӨХ ҮЕИЙН ЯАМНЫ САНТЕХНИКИЙН СЛЕСАРИЙН ЗИНДААНЫ Л ХҮМҮҮС БАЙХ ЮМ ДАА.
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
  • AN 2014-10-23 11:37:02
    АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаад олон алдаа гаргасан. Тэр бүрт УИХ дахь АН-ын бүлэг хамгаалсаар ирсэн. Харин АН-ын дүрмийг зөрчин ҮЗХ-ны гишүүдтэй зөвлөлдөхгүйгээр МАХН-ын даргатай хийсэн гэрээг үзээд тус намын олон гишүүн цочирдлоо. Эхнээсээ мэдэгдсэнээр намын даргадаа “Түгжил хэмээн цоллуулсан, Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл болон тус намын ҮЗХ-ны гишүүд болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Р.Амаржаргал, М.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа, Х.Баттулга нар Ерөнхий сайдыг огцруулахаар санал нэгдээд байгаа аж. Энэ хүмүүс Э.Бат-Үүлийг дагаж “Түгжилдэх” гээгүй. Эртнээс л алдаатай ажиллагааг нь шүүмжилж, дохио өгсөөр байсан. Тэгээд ч АН-ыг, цаашилбал Монголын ардчиллын үнэт зүйлийг хамгаалах үүрэгтэйгээ ухамсарласандаа ийнхүү санал нэгдсэн гэж олон нийт ойлгож хүлээж авсан. Үнэндээ намынхаа “алтан дүрэм”, бүрэн эрхэд халдсан төдийгүй ардчиллын үнэт зүйлсийг устган иргэдийн сонгох, сонгогдох эрх гэхчлэн Үндсэн хуу
    103.229.121.35
    Мэдэгдсэн Хариулах
  • MU-iin irgen 2014-10-23 11:29:55
    Алтанхуяг л явж байвал бусад нь ч дүүрчээ, арчаагүй худалч сандалтайгаа зууралдсан нөхөр намаа хорлоод зогсохгүй, улс орны эдийн засагт мөн ч их уршиг тарьж байна даа, ард түмний амьдрал хүндрээд байх нь энэ нөхөрт хамаагүй бололтой, АН ер нь чадахгүй юм байна аа, төр засгийг удирдаж АН өнөөдрийн байдлаа дүгнэж чадахгүй байна. Улс орны хөгжил, ард иргэдийн амьдрал болохгүй байна. Батцэрэг бол шал худлаа нөхөр. Ерөнхий сайд ичих нүүргүй нөхөр юм аа. Бидний мэдэх мэдээжийн юмыг хүртэл худлаа яриад буруугаа булзааруулаад итгэхэд бэрх хөгийн гар.
    103.229.121.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Naran 2014-10-23 11:21:02
    Bayanselengiig bolgochix. Er ni ednii namd yamar oligtoi yum baix bish xen ni ch yaax vee
    202.126.91.159
    Мэдэгдсэн Хариулах
  • MAXH 2014-10-23 09:35:32
    BAGA ANGIIN BAGSH GESEN SH DEE HUURHII MONGOL CH DUURCHEE
    27.123.214.2
    Мэдэгдсэн Хариулах
  • badral 2014-10-23 05:06:00
    Olon davxar deelt Batcereg, Zorigtiig chirex nee dee. AN ug ni vndsen chig vvrgiin yamandaa UIX iin gishvvn tomilox sanaatai bsan baix
    203.91.118.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-23 03:27:11
    АН өнөөдрийн байдлаа дүгнэж чадахгүй байна. Улс орны хөгжил, ард иргэдийн амьдрал болохгүй байна. Батцэрэг бол шал худлаа нөхөр. Ерөнхий сайд ичих нүүргүй нөхөр юм аа. Бидний мэдэх мэдээжийн юмыг хүртэл худлаа яриад буруугаа булзааруулаад итгэхэд бэрх хөгийн гар.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-23 03:10:06
    Алтанхуяг л явж байвал бусад нь ч дүүрчээ, арчаагүй худалч сандалтайгаа зууралдсан нөхөр намаа хорлоод зогсохгүй, улс орны эдийн засагт мөн ч их уршиг тарьж байна даа, ард түмний амьдрал хүндрээд байх нь энэ нөхөрт хамаагүй бололтой, АН ер нь чадахгүй юм байна аа, төр засгийг удирдаж
    202.179.22.108
    Мэдэгдсэн Хариулах