Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг Монголбанк 2018 онд мэджээ

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлын талаар "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн  оролцож, байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Монголбанкны зүгээс банкуудад шалгалт хийхдээ аж ахуйн нэгж, харилцагчийн мэдээллийг чанд хадгалдаг. Бидний харж байгаагаар Хөгжлийн банк дотоодын санхүүгийн тайлангаа нууцлалын зэрэгтэйгээр гаргаад олон нийтэд танилцуулж байгаа. 2018 оны шалгалтаар өнөөдрийн гарч буй зөрчлүүд ихээр гарч байсан. Тухайн үед зээл, активын харилцаан дээр томоохон санкц тавьж өгсөн. "Самурай" бондын иенийн санхүүжилт авснаас үүдэн хууль хүчний байгууллага дээр эх үүсвэртэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. 52 зээлдэгчийн зээлийн материал дээр иж бүрэн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 755 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах үүрэг өгсөн. Дотор нь гурван ангиллыг хийсэн. Ногоон ангиллын хувьд хэвийн байна. Улаан болон бусад бүс рүү орсон зээлдэгч нарыг хууль хүчний байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан" гэв.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зссссс 2022-02-15 00:53:13
    Ард иргэдийг тэнэг гэж доромжилж бн. Энэ бол.сэтгуулчийг "ална шуу" гэдгээс илуу аймшиг шуу
  • Дууяа 2022-02-14 02:16:46
    Монгол банкны хүмүүс нь чадвартай эсэхийг мэдэхгүй юутай ч хандлагагүй, хичээл зүтгэлгүй, сэтгэлгүй, аргацаасан том хүний авгай нөхөр, эсвэл үр хүүхэд л байдаг
  • харамсалтай 2022-02-13 06:51:10
    Г.Дөлгөөн - хөгжлийн банкны эрсдэлийг сайн мэдэж, тэнд ажиллаж байсан. ЯАГААД энэ нөхөр тэр эртнээс мэдэж байсан мөртлөө юу ч хийгээгүй юм вэ? ЭНЭ нөхөртэй хар...
  • Irgen 2022-02-12 17:47:53
    Олигтой ч хариулж чадахгүй бас нэгэн цүнх баригч.