Хонь жилтний 2022 оны зурхай

Хонь жилтнүүд: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтний ерөнхий зураг

Зөөлөн, даруухан сайн харилцан ярилцагч. Илтгэх урлаг сайн эзэмшсэн учираас сайн багш нар байдаг. Хүүхэд байхаасаа хөгжимд дуртай ч, ичимхий зангаасаа болоод өөрийгөө тайзан дээр бүрэн нээж чаддаггүй. Ер нь өөртөө их итгэлгүй хүмүүс. Тиймээс багаас нь сайн магтаж, хүний бодлоос хамаарч болохгүй гэдгийг сайн ойлгуулах ёстой. Шийдэмгий бус байдлаасаа болж өндөр амжилтанд хүрч чаддаггүй. Хажуудаа сэтгэл зүйн хувьд чанга, шийдэмгий хүтэй байвал өөртөө их итгэлтэй болдог. Гэхдээ тэдний давуу тал бол жинхэнэ үнэнч найзууд, гэр бүлдээ халамжтай, хоол сайхан хийдэг хүмүүс.

2022 онд тэдний хувьд их өөрчлөлтийн жил байх болно. Юу бодсон нь биелэх учираас үргэлж сайн зүйлийг бодож төлөвлөх хэрэгтэй. Тйимээс өөрчлөлтөөс айх хэрэггүй. 2022 онд болсон үйл явдал цаашдын 5 жилийн амьдралд нөлөөлнө. Ажилаа өөрчилхийг хүсэж байвал боломж гарна. Ажил дээр саад тотгор гарна. Энэ үед дуугаа хурааж, бууж өгч болхогүй. Ил тод тайван өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хардалт үүсч магадгүй. Үүнээс сэргийлж гэр бүлдээ цагийг сайн зориулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс зун хүнтэй танилцах магадлалтай.

Эрүүл мэндийн хувьд мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Нойрондоо анхаарч, спортоор хичээллээрэй.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.