Туулай жилтний 2022 оны зурхай

Туулай жилтнүүд: 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011

Туулай жилтний ерөнхий зурхай

Нийтэч, өөдрөг үзэлтэй, эелдэг байхыг хийчээдэг тэдэнд бар жил хамгийн сайн тохиромжтой жил. Туулай нар үлгэрт гардаг шиг аймхай биш, тэд төрөлхийн дипломатууд, зөрчилдөөнийг тайван замаар шийдхийг эрэлхийлдэг. Тэдэнтэй хэрэлдээд хэрэггүй, тэд хамгийн яриа хүмүүс. Уучилалт гуйх юм бол маш амархан уучилдаг. Алдаагаа хүлээн зөвшөөрч, хүнтэй учир зүйгээ ололцход бэлэн байдаг, уяхан сэтгэлтэй хүмүүс. Харин тэдэн рүү дайраад байвал тэд сэтгэл хөдлөлөө ил гаргахгүйгээр, чимээгүйхэн хариугаа заавал авдаг.

Гоё сайхан зүйлд дуртай. Сайхан харагдах, гэрээ тохижуулах хүсэлтэй. Энэ нь заримдаа тэдэнд асуудал болдог. Таалагдсан зүйлээ гэртээ үнэ хайрлахгүй аваад, дараагийн цалин хүртэлээ хэмнэх нь бий.

Туулай жилтнүүд сайхан ярьж чаддаг, хүмүүст эерэг сэтгэл төрүүлж чаддаг учирээс жүжигчин, сэтгүүлч, нийгмийн ажилтан ихэнхидээ болбол тохиромжтой. Хүний үзэл бодлоос их шалтгаалдаг учираас шүүмжлэлд их эмзэг ханддаг. Гэр бүл хайртай хүнээсээ дэмжлэг их хүсдэг тул тэднийг гэрт нь хэрүүл маргаанаар дарамтлахгүй байхыг хүсдэг. Тэд дотогшоо биш. Хайр дэмжлэгэн дунд тэд эелдэг зөөлөн хамтрагч болдог. Туулай жилтнүүд ховорхон сайн найз болж чаддаг, шөнө дунд ч гэсэн дуудахад чинь очоод, асуудлыг шийдхэд тусалдаг. Хамгийн сул тал нь хэт хувиа хичээсэн.

2022 онд туулай жилтнүүдийн гол зүйл бол санхүүгийн хувьд тогтвортой байна. Хувийн амьдрал ч тайван байх нь.  8,9 сард гэнэтийн бөгөөд аз жаргалтай өөрчлөлтүүд хүлээж байна. Намраас цалин нэмэгдэх магадлалтай. Гэхдээ энэ нь түрүү жил ажилын эрүүл биш уур амьсгалаас залхсан туулай нарт таалагдах эсэх нь тодорхойгүй. Гэхдээ яаран ажилаа орхиж болохгүй, урьдчилж бэлдэхгүй бол ажилгүй олон сар болох магадлалтай. Гэхдээ сайн ажил олж, шинэ удирдлагадаа таалагдана. Бизнесээ өргөжүүлэе гэсэн туулай нэрт боломж гарна. Гэхдээ зээл авахдаа банкны баримт бичгийг сайн нягтлаарай.

2022 оны зун шиг ийм их догдлуулсан жил туулай нарт өмнө нь тохиож байгаагүй байх. Тэднийг романтик сюрприз, болзоо хүлээж байна. Гэр бүлтэй туулай жилтнүүдийн хувьд ямар нэгэн шинэ зүйлийг хүсэх болно. Ханьтайгаа амралаар нэг тийшээ явах, ер бусын газар болзох гэх мэт.

Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй. Хэрвээ түрүү жил ажилын ачаалал их байсан бол энэ жил сайн амарч, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erkhemsaikhan 2022-08-19 11:15:25
    Medeelel oruulj ogson setgvvlch Battsetseg egch g.metiin medeelliin ajiltnuuddaa bayarlalaa. And go on.
  • Гэрэлт од  2022-05-02 13:48:45
    Маш гоё
  • Зочин 2022-05-01 02:52:14
    Сайхан бөгөөд хэрэгтэй мэдээлэл байна, их баярлалаа. 2022 ондоо бүгдээрээ эрүүл энх аз жаргалтай байх болтугай!