Нийтийн тээвэрт Евро стандартыг нэвтрүүлэх боломжийг судална
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Бат-Үүл Шведийн вант улсаас Бээжин хотод суугаа элчин сайд Ларс Петер Фреденийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Шведийн ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга Мартина Аберг Сомогий, тус яамны Эдийн засгийн хэлтсийн 2-р нарийн бичгийн дарга Матиас Хелтгрен, “Сканиа” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Матиас Алин нар оролцож, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хамтран ажиллах санал солилцлоо. Ноён Элчин сайд Монгол улс, Шведийн вант улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ой энэ жил тохиож байгааг дуулгаад Улаанбаатар хотын хөгжлийн алсыг хэрхэн харж байгааг Засаг даргаас тодрууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид  Улаанбаатар хотыг тогтвортой хөгжүүлэх хууль эрхзүйн үндсийг бий болгох үүднээс хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргаж,  УИХ-аар батлуулсан. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр  Улаанбаатар хот экологийн хувьд амьдрахад таатай, эрүүл, аюулгүй, бизнес, аялал жуулчлал хөгжсөн найрсаг хот болно гээд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт Шведийн “Сканий” үйлдвэрийн автобусыг нийлүүлэх хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр нийслэлийн нийтийн тээвэр экологи, чанарын шаардлага хангасан 2500 автобусаар  бүтэн парк шинэчлэл хийх шаардлагатай байгаа бөгөөд ашиглалтын үйл ажиллагааг хариуцах урт хугацааны  худалдан авалт хийх хүсэлтэй байна. Мөн бүс нутгаа “Аялал жуулчлалын төв” болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа тул аялал жуулчлалын тээвэрт ч мөн ая тухтай автобус хэрэгтэй. Тиймээс угсрах жижиг үйлдвэрийг Монголд барих,  санхүүжилтийг жил бүр батлагдсан төсвөөсөө төлөөд явах боломжийн талаар асуулаа.  “Сканиа” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Матиас Алин “Сканий” үйлдвэрийн автобусыг тав тухтай, дулаан, агааржуулалтын системийг  шийдсэн, евро стандартыг хангасан үзүүлэлттэй гэж онцлоод, санхүүжилтийн хувьд Шведийн үндэсний бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой Засгийн газрын 2 байгууллага ажилладаг. Тэдгээр байгууллагуудаар дамжуулан урт хугацааны бага хүүтэй зээлээр автобус нийлүүлэх боломжтой” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ларс Петер Фреден Засаг даргад цаг гаргаж уулзсанд талархал илэрхийлээд, Швед улс Улаанбаатар хоттой нийтийн тээврээс гадна ус, хог хаягдал, эрчим хүч, барилга гээд өөр олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Хэрвээ та сонирхвол бид дахин уулзаж, тогтвортой хотжилтын чиглэлээр хамтран ажиллаж болно. Таныг би 1990 оны Ардчилсан хувьсгалд оролцсон хамгийн нэр хүндтэй  Хотын захирагч гэж мэднэ гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хот Стокгольм хоттой цаг агаарын хувьд төстэй тул цаашид олон чиглэлээр хамтран ажиллах ирээдүй бий гэж хэллээ,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Duluu 2014-07-31 02:16:15
    Зүгээр хужаагаасаа судлаад кондукторгүй болгочихооч
    122.254.111.114
    Мэдэгдсэн Хариулах
  • ыы ыыы ыыы 2014-05-20 06:45:47
    БутҮйл-ийг судалчихаад автобусын шахаа хийхээр иржээ.
    203.194.115.136
    Мэдэгдсэн Хариулах