Кимал Озкан: Ажилчдаасаа илүү ашгийг эрхэмлэдэг “Рио Тинто”

Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл, борлуулалт сайжирч байгаа сайн мэдээ байгаа ч тус ордыг хөдөлгөгч “Рио Тинто”-ын талаар таагүй мэдээлэл тасрахгүй байгааг өчигдөр Оюутол­гой компанийн Үйлдвэрчний эвлэл онцоллоо.

Оолон улсын эвлэлүүд  Оюутолгойн ажилчдын төлөө нэгджээ

Дэлхийн олон оронд уул уурхайн томоохон төслүүдэд ажиллаж байгаа “Рио Тинто” группын асуудлыг хэлэлцэхээр Олон улсын үйлдвэрчний эвлэлийн ИндастриОЛЛ холбоо Монгол Улсын Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлүүд болон иргэний нийгмийн холбоодтой нэгдэхээр болжээ. Тус холбоо “Рио Тинто”-г Оюутолгойн монгол ажилчдын эрхийг зөрчиж байгааг шүүмжилсэн юм. Олон улсын үйлдвэрчний эвлэлийн Индастри ОЛЛ холбоо Оюутолгойн ажилчид гэнэт ажлаасаа халагддаг, монгол ажилчид “Рио Тинто”-ын өөрийнх нь ажилчдаас хэд дахин бага цалин авдаг, олон хо­ногоор гэр бүлээсээ хол ажилладаг зэргийг онцоллоо. Энэ талаар тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Кимал Озкан “Дэлхийн орнуудад “Рио Тинто”-ын хэрэг­жүүлж байгаа төслүүд дээр ажилладаг ажилч­дын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийг хам­гаалж, хөдөлмөрийн таатай нөхцөлийн төлөө тэцэж байгаа ажилчдыг нэгт­гэнэ. “Рио Тинто” бол ажилчдаасаа түрүүлж аш­гийг эрхэмлэдэг ком­пани. Саяхан гэхэд Гвинейн Грасбергийн уур­хайд энэ байдал давтагдсан” хэмээжээ.

Далд уурхайд цомхтгосон ажилчдыг түрүүлж авна

Одоогоор Оюутолгой төсөлд  дотоодын 2500,  гадны 175 ажилтан ажиллаж байгаа аж. Тус компанийн нийт ажилчдын 70 хувь нь уурхайд, 30 хувь нь нийслэл дэх оффист ажил­ладаг байна. Өнгөр­сөн зун цомхот­голоор аж­лаасаа халагдсан ажилч­дын нөхөн олговор, тэт­гэмжийн талаар Үйлд­вэрчний эвлэл нь Оюу­толгой компанийн удирд­лагуудтай ярилцаж, зургаагаас дээш жил ажил­ласан хүмүүст 1000 ам.долларын нөхөн олго­вор олгох, далд уур­хайн ажил эх­лэхээр цом­хотгосон ажилч­дыг тү­рүүлж ажилд авахад санал нэгдэж, тохи­ролцоонд хүрчээ. Мөн энэ төслийг хэрэгжүүлж бай­гаа “Рио Тинто” группийг Мон­гол Улсын Засгийн газ­рыг хүндлэхгүй бай­гааг Австралийн Уул уур­хай, эрчим хүчний Үйлд­вэрчний эвлэлийн Ерөн­хий нарийн бичгийн дарга Эндрю Викерс шүүм­жилж, “Энэ групп дэлхийн олон оронд төсөл хэрэгжүүлэхдээ ёс зүйгүй ханддаг. Үүний нэг жишээ бол Монгол. Оюутолгой төсөл дээр үүссэн татварын маргаан, дотоодын ажилчидтай холбоотой үүссэн асуудал гээд “Рио Тинто”-ын ёс зүйгүй үйлдэл олон байгаа” хэмээсэн юм.    

Оюутолгойд ойрын үед цомхтгол хийхгүй

Өнгөрсөн саруудад “Рио Тинто” үйл ажил­лагаа явуулж буй ком­паниудад тодорхой хэм­жээний цомхотгол хий­сэн. Үүний хүрээнд өнгөр­сөн зун Оюутолгойд ажилчдын цомхотгол хийсэн. Одоог хүртэл яг хэдэн ажилтан байснаас хэдийг цомхотгосон талаар компанийнхан тодорхой мэдээлэл өгөх­гүй байгаа. Далд уурхайн санхүүжилтийн асуудал, эдийн засгийн нөхцөл байд­лаас болж дахин цом­хотгол хийх гэсэн айдас ажилчдынх нь дунд байгааг Оюутол­гой ком­панийн үйлдвэрч­ний эв­лэлийн тэр­гүүн Б.Эрдэнэбаяр хэл­лээ. Байс­хийгээд ажилч­даа цомхотгодог “Рио Тинто”-ын энэ шийдвэр уурхай дээр ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлж, тэдний аж­лын бүтээмжийг бууруулж байгааг тэрээр он­цол­­сон. Тиймээс Оюутол­гойн үйлдвэрч­ний эвлэлийнхэн цомхот­гол хийх эсэх талаар то­дор­хой хариу авахаар тус компанийн удирд­лагуудад албан бичиг хүр­гүүлж, “Ойрын хугацаанд цомхотгол хийхгүй” гэсэн хариу авчээ.
 

Зууны мэдээ
Э.Өнөр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.