Өчигдөр хилээр 55 чингэлэг 1066.93 тонн ачаа, 2 шинэ тээврийн хэрэгсэл орж иржээ

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ /2 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР/

- 55 чингэлэг 1066.93 тонн ачаа, 2 шинэ тээврийн хэрэгсэл орж ирсэн. 13 чингэлэг ачааг гүний гаалийн хяналтад илгээсэн.

- 43 чингэлэгт ачигдсан 3 иргэн, 30 аж ахуйн нэгжийн 48 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн 574,644.70 долларын үнийн дүн бүхий177 нэр төрлийн бараанд гаалийн бичиг баримтын болон биет үзлэг шалгалт хийж, ачаа хүлээн авагчдад олгосон.

- Гаалийн хяналтын бүсэд автозамаар орж ирсэн 34 чингэлэг, 24 шинэ автомашин, 1 ачаатай автомашины гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй үлдэгдэлтэй байна.

- Хилээр орж ирсэн чингэлгийг чингэлэг дугаараар www.gaali.mn

“Гаалийн цахим үйлчилгээний систем”-ээс бидний бэлтгэж оруулсан видео бичлэгийн дагуу хайлт хийж шалгаж болно.

- Мөн хилээр автозамаар орж ирж буй болон дараагийн өдөр орж ирэх ачаатай чингэлгийн урьдчилсан мэдээллийг https://ubtz.mn/

УБТЗ-ын веб сайт болон "Улаанбаатар төмөр зам ХНН - Ulaanbaatar Railway JVC" https://www.facebook.com/UBTZOfficial FB page хуудас мөн "Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны цахим хуудаснаас авах боломжтой.






 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.