Их Британийн Гадаад хэргийн сайд Орост айлчилна

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс маргааш Москвад айлчилж, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах юм. Энэ тухай Их Британийн Гадаад хэргийн яамны эх сурвалжаас иш татан “The Times” сонин мэдээлэв.

Тэдний мэдээлснээр, Трасс айлчлалынхаа үеэр ОХУ-д хандан Украины эсрэг "хурцадмал байдлыг намжааж, үндэслэлгүй түрэмгийллээс татгалзахыг" уриалах бодолтой байгаа аж. Их Британи, НАТО, Украин төдийгүй Оросын ард түмний ашиг сонирхолд нийцэх дипломат замаар үүссэн санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийн төлөө Их Британийн Гадаад хэргийн яамны тэргүүн дуу хоолойгоо хүргэх болно” гэж тэмдэглэжээ.  Үүний зэрэгцээ, хэвлэлд бичсэнээр, "Оросын цэргийнхэн Украин руу цаашид түрэмгийлэх нь эмгэнэлтэй буруу тооцоолол болох болно" гэж Л.Трасс Оросын талд хэлэх бодолтой байгаа аж.  Их Британийн Гадаад хэргийн сайд нар 2017 оны арванхоёрдугаар сараас хойш Орост айлчлаагүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2022-02-11 11:37:25
    Англи улсыг Европийн холбооноос гарсаны дараа АНУ, Европийн холбоо тус улсыг илт гадуурхан хавчиж эхэлсэн. Энэ хүүхэн ингэж явдаг нь илүү зан шүү.Өөрийгөө л бод...
  • хотын иргэн 2022-02-09 10:17:05
    Англи чи наад үгээ цаад Америктаа л очиж хэл...Өөрсдийнхөө түрэмгийллийн шалтгааныг өөр улсруу түлхэх шалтаг хайдгаа боль...
  • ХУУЛЬЧ  2022-02-09 04:30:16
    ЕВРОПЫН АШИГ СОНИРХОЛ ГЭЖ ЭНД ЮУ ЮМ БОЛДОО ,,,ХАРИН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВЦААР ҮЕ УЛИРАН УКРАЙНД АМЬДАРДАГ БАРАГ 20 САЯ ОРШИН СУУГЧ ОРОСУУДЫН ТУХАЙ ЯРИХ БАЙЖ ДЭЭ,,