''Хойд урсгал 2''-ын асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Герман улс АНУ-д уриалав

Германд "Хойд урсгал-2" хийн хоолойг эхлүүлэхтэй холбоотой нөхцөл байдалд АНУ хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаагаа Германы Христийн ардчилсан холбооны  дарга Фридрих Мерц “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

“АНУ бидний хамгийн чухал холбоотон байсаар ирсэн, байх ч болно. Гэхдээ тэд “Хойд урсгал- 2”-ын бүтээн байгуулалт зэрэг цэвэр Европын асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэж бид найдаж байна" гэж улстөрч тайлбарлав.

Өнөөдрийг хүртэл Европын орнууд хоолой барих, эхлүүлэх талаар нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байгааг тэрээр мөн тэмдэглэв.

“Хойд урсгал- 2” бол Оросоос Европ руу чиглэсэн жилд 55 тэрбум шоо метр хүчин чадалтай экспортын шинэ хийн хоолой юм. Түүний төслийг Германы зохицуулагч баталгаажуулж байгаа. Одоогоор шаардлагатай бичиг баримт бүрдүүлэлтийг хүлээгээд процесс зогссон байгаа юм. Зохицуулагч шийдвэрийн төслийг гаргахад Европын комиссын дүгнэлт шаардлагатай болно.

Европын орнуудын эрх баригчид ОХУ-ыг эрчим хүчний хямралыг өдөөсөн гэж удаа дараа буруутгаж байсан. Владимир Путин эдгээр мэдэгдлийг дэмий хоосон яриа гэж нэрлэжээ. Тэрбээр Брюссельд түүхий эд нийлүүлэх урт хугацааны гэрээг үлдээхийг санал болгосон ч Европын холбоо зах зээлийн үнийг тогтоохыг шаардсан нь эцэстээ хямралд хүргэсэн гэдгийг сануулсан юм.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2022-02-11 11:48:40
    АНУ оху хоёрын өнөөгийн маргааны үндэс нь Украйн биш энэ хоолойн асуудал шүү дээ. Эдгээр асуудлыг хурцатгаж АНУ ОХУ-ыг Европын хооронд дайн үүсгэх зорилготой шү...
  • зочин 2022-02-11 11:43:00
    Германууд АНУ-аас уриалах биш шаардах, дургүуцлээ илэрхийлэх ёстой Европ тив АНУ-ын колони болсон юм уу.Тэд яагаад өөрсдийнхөө асуудлыг АНУ-аар хаалгуулах ёстой...