Сериалуудаа дэмжье
Бид жижиг ч гэсэн адтай ард түмэн. Тоо цөөддөгүйн тод жишээ бол бидний түүх билээ. Тийм болохоор ч солонгос сериалуудыг давж улс үндэстнийхээ онцлог хэв маягийг шингээсэн олон ангит кинонуудыг чадамгай бүтээдэг болсон байна.

Солонгос киноны амтанд Хятад, Япон, Тайланд гээд ер нь автаагүй Азийн орон байхгүй.

Харин бид нэг хэсэг сонирхож байгаад саяхнаас “Цагийн гарз юм даа. Нэг хэвийн үйл явдалтай", “Уйлж дуулаад нялцганаад байх нь ер санаанд нийцэхгүй юм", “Хорон санаатай хүүхнүүдийн хэрүүл хүүхдүүддээ харуулахаас дургүй хүрдэг болоод байгаа" гэх зэргээр татгалзаад эхэлсэн байна.

Солонгосчууд олон ангит киногоороо дамжуулан гар утасныхаа брэнд, хоол хүнс, хувцаслалт гээд маш олон зүйлээ сурталчилж байдаг.

Гэтэл бид Азийн кино урлагийн өнгийг тодорхойлж байгаа энэ орны уран бүтээлийг сонирхох нь багасч “Хэцүү анги”-аас эхлэн “Мөрдөгч" хүртэлх өөрсдийн олон ангит бүтээлүүдийг шимтэн үздэг болжээ.

Анхандаа гадаадын аливаа киноны хэв загварыг хуулбарлах маяг илэрч байсан бол сүүлийн бүтээлүүдэд манай үндэсний онцлог харагддаг болоод байгаа. Энэ хэрээрээ ч монгол хүний зан байдал, аж амьдрал бидэнд таалагдаад байгаа хэрэг.

Одоо харин үндэсний томоохон компаниуд маань эдгээр бүтээлүүдээр дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилж эхэлбэл ямар вэ. Ширээн дээр нь монгол ундаа, ариун цэврийн өрөөнд монгол цаас байж байхад л болох зүйл шүү дээ.

Хэдэн жилийн өмнө “Адтай жаалууд” хэмээх олон ангит кино гарч байсныголон хүн санаж байгаа байх. Хүүхдүүдийн дунд тэр кино нэлээд амжилт олсон юм. Гэвч найруулагч нь “Хүүхдийн уран бүтээл. Тэр дундаа олон ангит кино болохоор ашиггүй гэж боддог байх. Ивээн тэтгэгч олддоггүй” гэж билээ.

Одоо ч телевизүүд өөрсдийн хүчээр л кино хийж байна. Тэднийгээ бусад нь дэмжээд явбал “бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл үгүй болж. Цэнгэлийн манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэдэх" бусуу.

Нийслэл таймс
Ж.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-10-23 02:16:24
    ямар ч кино хийсэн хүчирхийлэл, архидалт, тамхидалт, ор хөнжилийн болоод баярхсан балай юмыг үзүүлэхгүй байх хэрэгтэй. Манай кинонууд муухан талдаа шүү.
    112.72.13.226
    Мэдэгдсэн Хариулах
  • тийм шүү 2014-10-23 01:35:04
    Сүүлд гараад байгаа Мөрдөгч их дажгүй кино байна лээ.
    202.131.225.147
    Мэдэгдсэн Хариулах
  • үзэгч 2014-10-22 16:14:01
    яг зөв
    103.10.23.103
    Мэдэгдсэн Хариулах