ШШГЕГ-ын даргын нэрэмжит шалгалт үргэлжилж байна

Гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит шалгалт 10 дугаар сарын 10-наас эхлэн ШШГЕГ-ын харьяа нийт хорих анги, салбар нэгжийн нийт албан хаагчдын дунд зохион байгуулагдаж байна.
Хот болон орон нутгаар бүсчлэгдэн явагдаж байгаа уг шалгалтыг хотын бүсийн хорих ангиуд болох 403, 405, 409, 421, БХЗХТБАА, МСҮТ, Газар ивээл УТҮГ, орон нутгийн бүсийн 433, 435, 445, 439 дүгээр хорих ангиуд болон Орхон , Булган, Баянхонгор, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШГА-ны албан хаагчдаас тус тус аваад байна.

Одоогоор үлдсэн анги, алба, нэгжээс шалгалт авч байгаа бөгөөд энэ сарын сүүлээр дуусч нэгдсэн дүн гарна.

Тус шалгалт нь ШШГБ-ын нийт бие бүрэлдэхүүний хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилч, жагсаалч байдал, албаны бэлэн байдал, албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тогтооход чиглэдэг юм. Шалгалтыг онолын буюу тестийн, албаны бэлтгэл буюу албан хаагчдын бие бялдарын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангах үндсэн хоёр хэлбэрээр авч байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.