Цэргийн арслан М.Лхагвагэрэл түрүүллээ

Буян үйлдэгч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр буюу 01-р сарын 31-ний өдөр болж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин СХ, “Жем интернэшнл” групп, Даян дэвжээний бөх, цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл 8 даван түрүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Алдар СХ, Хемон констракшн ХХК, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Алдар СХ, Хантайшир дэвжээний бөх аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Увс аймгийн Малчин сумын харьяат, Хилчин СХ, Увснуур дэвжээний бөх, цэргийн начин Ц.Батсүрэн нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд а.х.а Б.Лхагвадорж, ц.а Л.Отгонбаатар, а.з Э.Мөнхжаргал, а.н Л.Энхсаруул нар үлдэв.

МҮБХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2022-01-31 04:19:48
    барын хоол болох нь дээ. тэнэлгүй гэртээ хэвтэж байгаад туулай жил хүргээд үз.