О.Батбаяр: BA.2 дэд хувилбарын халдварлах чадвар омикроноос 1.5 дахин нэмэгдсэн

 

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/28/ хийлээ. 

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр  “Коронавируст халдварын Омикроны давлагаанд өртсөн дийлэнх улс оронд тохиолдлын тоо буурч, давлагаа хумигдах хандлагатай байна. Гэсэн хэдий ч Омикроны BA.2 дэд хувилбар дэлхийн 40 гаруй улсад бүртгэгдээд байна. Яг одоогоор Омикроны 9,800 орчим дэд хувилбарыг бүртгэснээс Их Британи, Дани улсуудад ихэнх хувийг эзэлж байгаа.  Энэ хувилбар нь эх хувилбартайгаа харьцуулахад ПГУ шинжилгээнд илэрдэг S генийн алдагдал алга болсон. Үүнтэй холбоотойгоор генийн дараалал тогтоох шинжилгээгээр тогтоох боломжтой. Тус хувилбарын халдварлах чадвар нь Омикроны эхний хувилбартайгаа харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Харин хүндрэл, нас баралт, вакцинаас зайлсхийх чадвартай  холбоотой судалгаанууд хийгдэж байна. Гэхдээ олон эрдэмтэд вакцины бүүстер тунгийн хамгаалах чадвараас зайлсхийхээр өөрчлөгдөөгүй гэдгийг онцолж байна.Одоогоор ДЭМБ болон Их Британи улс уг хувилбарыг судалж байгаа бөгөөд ямар нэг ангилалд оруулаагүй байна. 

Зарим эрдэмтэд энгийн иргэдэд ойлгомжтой байлгах үүднээс дээрх шинэ хувилбарыг Омикроны дүү эсвэл хүү хувилбар гэж хошигнон нэрлэж байна. Шинэ хувилбар нь вакцингүй буюу эрсдэлт бүлгийн хүн амд аюул учруулж болзошгүй гэдгийг эрдэмтэд онцолж байгааг хэлье" гэв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.