Хоёр хүн нас барж, 2614 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/28/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2614 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барлаа.  Нийт нас баралт 2031 боллоо. Нийт тохиолдлын 1498 нь Улаанбаатарт, 1116 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 11 084 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 107 хүн байна. Гэрийн хяналтад 59 312 хүн байна.

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus