Ё.Отгонбаярыг МАН хөөсөн ч хуулийнхан хариуцлага хүлээлгэх ёстой
Элчин сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг заналхийлж, зүй бус үйлдэл хийснийх нь хариуцлагыг нам нь хүлээлгэлээ. Тодруулбал, түүнийг МАН-ын даргын ахлах зөвлөхийн албан тушаалаас нь чөлөөлжээ.
 
Энэ бол мэдээж МАН-ын удирдлагууд хүний эрхийг дээдэлнэ гэж амалсандаа хүрч хариуцлага тооцож буй хэлбэр.


 
Харин цаана нь Ё.Отгонбаярын хийсэн үйлдэл буюу сэтгүүлчдийг заналхийлсэн нь Эрүүгийн хуулийн дагуу шийдэгдэх асуудал болж үлдэж байна.
 
Ингээд ч зогсохгүй өнөөдрийн бий болсон нөхцөл байдлын суурийг тавьсан Хөгжлийн банкнаас зээл авсан “Мондулаан трейд” ХХК 17.7 тэрбум төгрөгийн өрийг төлүүлэх ёстой.
 
Тухайн компани нь Ё.Отгонбаярын эхнэр Ш.Батнасангийн хувь эзэмшлийнх. Тиймээс ч Ё.Отгонбаяр мэдээлэлд ойр байдал, намын нэр нөлөө, албан тушаалын байдлаа ашиглан авсан байх магадлалтай гэх хардлага нийгэмд бий болчхоод байгаа.
 
Анх 2018 оны 10 дугаар сард 13.7 тэрбум төгрөгийн зээл авч байсан нь өдгөө 17.7 тэрбум төгрөг болж өсчхөөд байгаа. Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт хүргэсэн аж ахуйн нэгжүүдийн нэг гэсэн үг.
 
Тэгэхээр Ё.Отгонбаяр МАН-аас хөөгдөж, тусгаар тогтнолын ордноор гүйх бус хууль бус үйлдлүүдийнхээ төлөө хуулийн байгууллагын үүд  сахих л хэрэгтэй болж байна даа.
Эх сурвалж: ErenNews.mn
Б.Төгөлдөр 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-02-12 19:52:26
    ХҮН ЗАНАЛХИЙХ НЬ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ЗААВАЛ ХҮЛЭЭНЭ. ХАРИН НАМААС ХӨӨХ ҮГҮЙ НЬ ТУХАЙН ЭВЛЭЛДЭН НЭГДСЭН ХЭСЭГ ХҮМҮҮСИЙН АСУУДАЛ ШҮҮ.АРД ИРГЭД БИДЭНД ХАМААГҮЙ.
  • zochin 2022-01-27 10:57:28
    Байдаг л хэрүүл.. ОДОО БОЛИОСОЙ. Ёстой энэ хар масс гэж явж өгөх юм байна.. Өөрсдөө бам хар массд идүүлдэг дээ. Болимоор юм. Ядаргаа хар хэл ам толгой орооноо.!...
  • ХУУЛЬЧ  2022-01-27 10:57:15
    ЗҮГЭЭР НЭГ НЬ ШҮДЭНДЭЭ ЗУУСАН НӨГӨӨГӨӨ ТҮЛХЭЖ ГЭЖ ОЙЛГОХОД БОЛНО ДОО ,,,,,БИНИЙ АРАНШИН ШҮҮ ЭЭ ,,,,
  • Иргэн 2022-01-27 08:24:29
    Ална гэж хэлсний төлөө шоронд явуулаад байвал энэ улсад гадуур хүн үлдэхгүй байх оо. Чойжилсүрэн Элдэвочирыг алаад бүүр яана яана ч гэсэн гэлээ, түүнд хариуцлаг...
  • Зочин 2022-01-27 06:16:56
    Намууд намын гишүүн гэж үлгэр дууриалал болж манлайлал үзүүлж байх ёстой. Тэр утгаараа ёс суртахууны,эрх зүйн зөрчил дутагдал гаргасан тохиолдолд нам хариуцлага...