Улаанбаатарт 1183, орон нутагт 1090 тохиолдол нэмэгдэж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/27/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2273 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барлаа.  Нийт нас баралт 2029 боллоо. Нийт тохиолдлын 1183 нь Улаанбаатарт, 1090 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 11 255 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 93 хүн байна. Гэрийн хяналтад 59 737 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 269 389 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 170 005 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31.0 хувь буюу 1 002 623 хүн, дархлаа сэргээх 4-р  тунд 76 135 хүн хамрагджээ.

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus