ЗГ: ЕБС-ийн хичээл хоёрдугаар сарын 14-нөөс эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Мэргэжлийн байгууллагын тооцооллоор халдварын тохиолдол энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхэнд оргил үедээ хүрнэ. Иймд хичээлийг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

 СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.

 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.

 МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрийн Даваа гарагаас танхимаар хичээллэнэ.

2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины III тунд цэцэрлэгийн багш нарын 78.7 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3 хувь, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3 хувь, их, дээд сургуулийн багш нарын 58.0 хувь нь тус тус хамрагдсан. Мөн 12-15 насны хүүхдийн 77.5 хувь, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байна.


Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.