Анхны 100 мянгат
Идэвхтэй жиргэдэг УИХ-ын гишүүдийн нэг бол яах аргагүй Х.Баттулга. Тэрбээр “Өглөөний мэнд. Босоорой болжуухайнуудаа” гэдгээс эхлээд нийгэм, эдийн засаг, улстөрийн цаг үеийн асуудлууд гээд бүхий л асуудлаар жиргэдэг. Зөвхөн улстөрч биш жүдогийн холбооны ерөнхийлөгч гэдэг утгаар түүнийг гадаад дотоодын олон хүн дагадаг байхыг үгүйсгэхгүй.

Тэгвэл өчигдөр түүний дагагчдын тоо 100 мянгад хүрчээ. Үүнийг харсан жиргээчид “Анхны 100 мянгат” хэмээн ихэд бэлэгшээж байгаа бөгөөд идэвхтэй жиргээчдийн нэг их аварга Д.Дагвадорж хүртэл “100 мянгат болсонд нь баяр хүргэж, хувиасаа дөрвөн талтай жанжин малгай бэлэглэнэ ээ” гэж ээ.

Ингэснээр тэрбээр монголын цахим ертөнцөд нэгэн шинэ түүхийн эзэн болов бололтой.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • удахгүй 2014-10-22 09:04:08
    удахгүй уран нугаралтын аварга болох биз юм юмаараа биднээс хол тасархай гээ биздээ
    150.129.140.93
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-22 08:44:10
    өөрийнхөөрөө амьдарч өөрийхөөрөө байх нь хүмүүний жинхэнэ мөн чанар бишүү
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-22 08:33:55
    МАН-ын загтансан газарт нь тос түрхэж нэгийгээ муулж цадавуу махан толгойтоо??
    202.21.106.101
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-22 06:13:52
    Эх орноо гэх сэтгэлтэй сайн улс төрч шүү амжилт
    202.179.11.70
    Мэдэгдсэн Хариулах