Монголд буй гадаадын ТББ жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй боллоо

   Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар тушаалаар  “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталлаа. Тодруулбал, 2016 оноос хойш салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын баталсан тушаалаар зохицуулж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ийнхүү шинэчлэн батлагдаж, нийтээр дагаж мөрдөхөөр болж байна.

            Уг журамд салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах хугацаа, зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл, хяналт тавих зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан юм. Тухайлбал, Өмнө нь салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 хүртэл жилийн хугацаагаар сунгадаг байсан. Тэгвэл шинэчлэн батлагдсан журмаар зөвшөөрлийн хугацааг хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилт, цар хүрээ, ажлын байр бий болгосон байдал зэргийг харгалзан 3 хүртэл жилээр, Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээ, Монгол Улсад 10 жилээс доошгүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан зэрэг нөхцөл, шаардлагыг харгалзан 5 хүртэл жилээр сунгах боломжтой боллоо.

Ингэснээр Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд олон тооны баримт бичиг бүрдүүлж жил бүр зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж буй нь үйлчилгээний чирэгдлийг багасгах чухал ач холбогдолтой юм.    

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 79 төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл, хүмүүнлэгийн 17, улс төрийн 2, боловсролын 17, халамжийн 12, эрүүл мэндийн 8, хөдөө аж ахуйн 3, байгаль, орчны 10, эдийн засгийн 10 салбар, төлөөлөгчийн газар ажиллаж байна.

Журмыг ЭНД дарж үзнэ үү. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.