Нийт 1978 тохиолдол нэмэгдэж, 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/25/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1978 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барлаа.  Нийт нас баралт 2025 боллоо. Нийт тохиолдлын 1232 нь Улаанбаатарт, 746 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 11 341 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 77 хүн байна. Гэрийн хяналтад 55 358 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 269 055 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 169 694 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 30.0 хувь буюу 997 955 хүн, дархлаа сэргээх 4-р  тунд 70 621 хамрагджээ.

May be an image of text
Бусдад түгээх
  • gplus