Өчигдөр импортын ачаатай 51 чингэлэг 738.4 тонн ачааг хилээр нэвтрүүлжээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр импортын ачаатай 51 чингэлэг 738.4 тонн ачааг хилээр нэвтрүүлжээ. Бүс нутгийн ложистикийн төвийн Гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна. Үүнээс таван чингэлэг ачааг Гүний гаалийн хяналтад илгээжээ.

Гаалийн байгууллага 08:00-24:00 цаг хүртэл ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийг 09:00-24:00 цагт хийж байгаа аж.

Иргэд, үйлчлүүлэгчдийн хүсэлтээр авто замаар нэгдүгээр сарын 23-ны өдөр улсын хилээр нэвтэрсэн чингэлгүүдийн дугаарыг оруулав.

Ачаатай чингэлгийн мэдээллийг “УБТЗ-ХНН”-ын вэб сайт болон мөн “Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-ны цахим хуудаснаас авах боломжтой хэмээн Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ. 

1-11-640x828 Ачаатай чингэлгийн мэдээллийг цахимаар харах боломжтой болжээ 2-6-640x828 Ачаатай чингэлгийн мэдээллийг цахимаар харах боломжтой болжээ

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.