Улаанбаатарт 1373, орон нутагт 716 тохиолдол нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/24/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2089 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралт 2021 боллоо. Нийт тохиолдлын 1373 нь Улаанбаатарт, 716 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 11 573 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 103 хүн байна. Гэрийн хяналтад 54 136 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 268 905 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 169 467 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 30.0 хувь буюу 994 691 хүн, дархлаа сэргээх 4-р  тунд 67 214 хамрагджээ.

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus