Нийт 2656 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/22/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2656 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй. Нийт нас баралт 2020 боллоо. Нийт тохиолдлын 1506 нь Улаанбаатарт, 1150 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 10 547 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 93 хүн байна. Гэрийн хяналтад 50 640 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 268 810 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 169 354 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 30.0 хувь буюу 992 519 хүн, дархлаа сэргээх 4-р  тунд 64 682 хамрагджээ.

May be an image of map and text
Бусдад түгээх
  • gplus