Ж.Батзандан сенсаацилж, Л.Цог бангадуулав
Төрийн ордонд улс төрийн амьдрал бужигнаж байна. Шинэхэн сайдуудын томилгоо шүүмжлэл дагуулж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал өнөөдрийг хүртэл маргааны сэдэв болсоор байгаа юм. MAXН-тай байгуулсан АН-ын даргын гэрээ намдаа түймэр дэгдээж, Сангийн сайдгүй төсөв УИХ-ын гишүүдийн хэрүүлийн алим болоод байгаа юм. Энэ бүх дуулиан шуугиантай асуудлуудыг хэрхэн зохицуулах талаар хамгийн их сэтгэлээ чилээж байгаа хүн бол АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Түүнийг огцруулахад гарын үсэг зурсан 28 гишүүн үг үйлдэл болгоныг нь анаж суугаа учраас толгой өвтгөсөн энэ улс төрийн ажлуудаа хэрхэн зохицуулахаа мэдэхээ больчихоод байгаа юм.
 
Даваа гарагт гэхэд л АН-ын бүлгийн хурал нэлээд халуухан уур амьсгал дунд өрнөсөн бөгөөд намын даргаа огцруулахаар гарын үсэг зурсан Ж,Батзанданг намаас хөөх тухай ярилцсан гэх мэдээллийг Ж.Батзандан шэйрлэсэн ч бүлэг дээр тийм зүйл яригдаагүй аж. AН бол дотоод ардчилалтай нам. Тиймдээ ч намын даргынхаа эсрэг санал өгсөн Ж.Батзанданг намын дүрмийн дагуу хөөх арга хэмжээ авдаг ч энэ удаад ч тэр асуудлаас илүүтэй төсөв, Ерөнхий сайдыг огцруулах хэмээн төрийн ажлыг хойш татаж байгаа МАН-ын асуудлаар илүүтэй ярилцсан аж.
 
 Гэтэл Ж.Батзандан өөрийгөө “од” болгож харуулах гэсэн үү, эсвэл үнэхээр намаасаа хөөгдөх хүсэлтэй байсан уу, яасан намын дарга намайг хөөх гэлээ хэмээн худлаа сенсаацилж фэйж хуудсандаа багагүй лайк цуглуулсан гэнэ шүү. Харин жинхэнээсээ хатуухан бангадуулсан хүн бол УИХ-ын дэд дарга Л.Цог. МАХН-ын дарга Н.Энхбаяр даваа гарагт УИХ- ын дэд дарга Л.Цогийн өрөөнд түүнтэй уулзсан мэдээлэл байна. Түүнийг МАН-ыи гишүүдтэй нэгдэж нийлэн Ерөнхий сайдыг огцруулах талаар гарын үсэг зурсныг багагүй шүүмжилсэн бөгөөд гэрээний заалтаа эргэн сануулж, төрийн  тогтвортой байдлыг УИХ-ын дэд даргын  хувьд чухалчилж ажиллах ёстой хэмээн шүүмжилжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • санал 2014-10-23 03:05:16
    батзанданг АН-с хөөгөөд 7сарын 1ний хэргийг нь сэргээсүгэй
    202.179.10.74
    Мэдэгдсэн Хариулах
  • сандаг 2014-10-22 09:48:10
    ер нь энэ 2 заавал бангадуулж байх ямар хэрэгтэй юм юуг нь буруу хийчихээв засгийн алдаатай бодолгыг эсэргүүцвэл банга донго хүртэж байх ёстой юм уу ??? үзэл бодолоо илэрхийлж болдоггүй юм бол тэр нам гэдэг хогын савнаас гараад бие даагч болчих хэрэгтэй шүү дээ тэд ямар лист гэдэг луйвараар гарч ирээгүй ард түмний сонголтоор гарч ирсэн дахиад нэрээ дэвшүүлээд хүрээд ирсэн ч дараагийн сонгуулиар сонгох хүмүүс зоригтой бай болохгүй бол наад нам гээч хогын тантангаасаа гараад бие даагч бол сонгогч бид нар чинь дэмжинэ шүү
    103.229.123.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Энээ 2014-10-22 05:48:25
    Яг зөв. Улс орон, ард түмний эрх ашиг гэж байдаг байх. Намын эрх ашиг бол тодорхой тооны хэдэн хүний л асуудал шүү дээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2014-10-22 05:24:44
    Төрийн тогтвортой байдлыг чухалчилж ажиллах ёстой гээд буруу зүйлийг хамгаалаад сууж байх болж байна уу . монголын ард түмэний эх ашигийг хохироосон л бол яаралтай засч залруулах хэрэгтэй нам албан тушаал хамаагүй биз дээ
    103.229.123.26
    Мэдэгдсэн Хариулах
    • Ах 2014-10-22 09:07:18
      Жоомоо алах гээд байшингаа шатаах нь зөв үү?
      202.131.231.250
      Мэдэгдсэн Хариулах
      • монголойд 2014-10-22 12:37:12
        жоом нь байшинг шатаах гээд...
        119.40.97.110
        Мэдэгдсэн Хариулах
    • гишүүн 2014-10-22 05:49:35
      тиймээ, төр тогтворгүй байна гэж юуг хэлээд байна. ???????? АРДЧИЛСАН оронд ЗАСГИЫЙН ГАЗАР, САЙДУУД байнга л ОГЦРОГДДОГ. ТЭГЭЭД ХӨГЖӨӨД БАЙДАГ.. БИД БУРУУ ЗҮЙЛ ХАМГААЛААД БАЙНА ШҮҮ
      202.170.84.7
      Мэдэгдсэн Хариулах
      • Жав 2014-10-22 12:25:28
        Н.Энхбаярыг үхтэлээ өмөөрөөд байсан чинь үнэн нүүр нь цухуж байна шүү. Ард түмний эрх ашгийг намынхаас доогуур тавьж болохгүй. Өөргийн үзэл бодол, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө ажилласан хүнийг яагаад ингэдэг байна аа.
        27.123.213.4
        Мэдэгдсэн Хариулах