Замын-Үүдээс Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн зардал 2.5-3.5 сая болж буурсан

Хилийн боомтууд дээрх экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Ажлын хэсэгийн гишүүдийг долоо хоногт 2 удаа олон нийтэд хандан мэдээлэл хийх үүргийг Шадар сайд өгсөн.

Энэ дагуу /2022/01/21/ Авто тээврийн үндэсний төвд Шадар сайдын Ажлын алба, ЗТЯ, Гаалийн Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, АТҮТ, Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагын төлөөлөл Хилийн боомтуудын нөхцөл байдал, ачаа бараа эргэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн зөвлөх Ц.Мөнхбаатар “Зам-ын үүд боомтоор чингэлэгээр ачаа бараа татан авч эхэлсэн өнгөрсөн 10 хоногт Эрээн боомтын гаалийн бүсэд ачигдаад хүлээгдэж байсан 900 гаруй чингэлэгээс 608-ыг нь татан аваад байгаа. Үлдсэн ачаа барааг энэ хурдаар татан авбал 5-6 хоногт дуусгаад дахин чингэлэг дүүргэн ачаа барааг ачиж эхлэнэ. Эрээн боомтоос ачигдах ачаа барааг ирсэн хугацаа, дараалалын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж оруулах саналыг Монгол Улсын Шадар сайд ГХЯ-аар дамжуулан Хятадын талд уламжилсан.

Мөн тээвэрлэлтийн үнийг бууруулах зорилгоор хилийн дундад “0” цэгээс Замын-Үүдийн бүс нутгийн логистикийн төв хүртэл гурав орчим километрт төрийн тусгай албаны жолооч халдвар хамгааллын өндөр дэглэм дор ачаа барааг тээвэрлэж буй. Мөн Замын-Үүд дэх бүс нутгийн ложгистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг, ачааны эздээс авч байсан татвар хураамжийг өнөөдрөөс эхлэн цуцласан байна. Ингэснээр ачааны зардал бодитой бууж Логистикийн төвөөс Улаанбаатар хот руу гарах ачааны автомашины зардал 2.5-3.5 сая орчим төгрөгт багтах болжээ.

Цаашид төмөр замаар ачаа бараа татан авах тухай хүсэлтийг урд хөршид тавьж шийдвэрлүүлэхээр зорьж байна” гэв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бодоход  2022-01-22 10:51:40
    Чингэлэг 40f ~ 65m3. 65m3×2000rmb = 130.000rmb. × 450төг= 58.500.000төг. ???