0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог

 Гялгар уут газрын хөрсөнд шингэхгvй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог аж. Ингэхдээ тухайн пластик хог хаягдал нь олон жижиг бичил хэсэг болж далайн ус, газрын хөрсөнд шингэн иргэд бидний идэх хоол хүнсээр дамжин хорт хавдар гэх мэт аймшигт өвчнийг үүсгэдэг. Манай улс жилд 100-150 тонн нийлэг уутнаас ердөө 50 хувийг нь л дахин боловсруулж чаддаг. Үлдсэн 50-60 хувь нь байгальд хаягддаг гэх судалгаа бий. Гялгар уутыг шатаахад гардаг хорт хий нь генийн өөрчлөлтөд орж болохуйц хортой нэгдлүүдийг үүсгэдэг учир иргэд та бүхэн энэ мэтчилэн түлшээ хадгалахгүй байх мөн галдаа шууд хийж шатаахгүй байхыг анхааруулж байна.

No photo description available.

Эх сурвалж: ЭЦА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zelem 2022-01-21 06:49:51
    500 jil bolsoniig n hen harsan yum
    • zochin 2022-01-21 07:01:47
      Гаялгар уут ашиглаад 60 жил л болж байгаа. Нефтийн бүтээгдэхүүнээс гарган авч байгаа болохоор нефт хөрсөндөө байгаагаас ялгаа юү билээ.Хөрсөнд бол хортой биш,