Улаанбаатарт 2150, орон нутагт 1132 тохиолдол нэмэгдэж, 1 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/21/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3282 тохиолдол шинээр нэмэгдэж, 1 хүн нас барлаа. Нийт нас баралт 2020 боллоо. Нийт тохиолдлын 2150 нь Улаанбаатарт, 1132 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 10 080 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 77 хүн байна. Гэрийн хяналтад 52 044 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 268 689 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 169 197 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 30.0 хувь буюу 988 275 хүн, дархлаа сэргээх 4-р  тунд 60 118 хамрагджээ.

Батлагдсан тохиолдол нь шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвдсөн бол 5 хоног гэрээр, хүндэвтэр бол долоо хоног, хүнд, маш хүнд өвчтөнийг 10 ба түүнээс дээш хоног тусгаарлан эмчилнэ.


 
Бусдад түгээх
  • gplus