ЗТХ-ийн яамныхан Дарханы замаар даапаалж ханахгүй нь
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гэж салбартаа байтугай олон нийтэд гай, саад болсон нөхөр бий. Хэрэв тэр хүсвэл Дарханы зам ашиглалтад орж, хүсэхгүй болгщ гацсан хэвээр байх нь.
 
Уг нь мань хүн 2022 онд энэ үамыг ашиглалтад өгнө гэж байсан. Тэгсэн энэ сарын 5-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтыг 2023 оны 10 дугаар сараас өмнө дуусгахыг үүрэг болгосон. Тэгэхээр энэ онд ашиглалтад орохоосоо өнгөрсөн гэсэн үг.
 
Тэгсэн яамных нь мэргэжилтнүүд УИХ-ын гишүүдийг хармагцаа “Дарханы замын хучилтыг  ирэх 10 дугаар сард дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ” гэсэн хариулт өгсөн байх юм.
 
Тодруулбал, тус яамны ТНБД С.Батболд нь “Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууамж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны 10 дугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн ирэх оны 10 дугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна” гэсэн байх юм.
 
Тэгэхээр Дарханы зам үндсэндээ дарга нарт ажил хийх сэдэл байгаа эсэхээс л ихээхэн хамаарч буй бололтой.
 
Гэхдээ Л.Халтар сайдыг үдчихвэл хавартаа багтаад Дарханы замын ажил дуусчих ч юм билүү хэн мэдлээ.
 
Эх сурвалж: ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Солиорол 2022-01-22 09:31:49
    Дандаа мушгиж гуйвуулсан мэдээ тавих юм. Яаж ийм нөхцөлд монгол хүмүүс олигтой явах вэ дээ