21, 22-нд нутгийн баруун хэсгээр цас орно

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

21, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас орохыг анхааруулж байна

.2022 оны 01 сарын 21-ний 08 цагаас 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна6

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.