Хөглийн банкнаас нэр бүхий 25 чанаргүй зээлдэгчийг зарлалаа

Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 25 чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна.

Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан 25 чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээлэл багтсан болно.

Мэдээллийн холбоос:  Чанаргүй зээлийн мэдээлэл

  1. “Монгол драй милк” ХХК

  2. “Монгема” ХХК

  3. “Эрэл” ХХК

  4. "Инжир" ХХК

  5. Хавсралт 2 Чинис хаан'!A1

  6. “Чингис хаан банк” ХХК (Дамжуулан зээл)

  7. “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК нар.

  8. ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл

  9. “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК нар

  10. .“Монгол мах экспо” ХХК,  “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК нар

  11. “Сонгоулд” ХХК, “Өрмөн Уул групп” ХХК

  12. “Зэст-Өндөр” ХХК

  13. “Кью Эс Си” ХХК

  14. “Енсада истерн” ХХК

  15. “Болор шүр” ХХК

  16. “Эрд хул” ХХК

  17. “Монлаа” ХХК

  18. “Ган Хүдэр Орд” ХХК

  19. “Дэд бүтэц инженеринг” ХХК

  20. Бэрэн групп ХХК

  21. Мондулаан трейд ХХК

  22. Пирамид Орд ХХК

  23. МБҮ трейд ХХК

  24. Сэлэнгийн герефорд ХХК

  25. Бармон ХХК

    Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkkk 2022-01-21 03:38:11
    БИШРЭЛТИЙН ХИЧЭЭН ОЛОН КОМПАНИ БАЙНАА, БАС ДАМЖУУЛАН ЗЭЭЛДЭГВ УЛСЫН ӨМЧ ГЭЖ ДАРГЫН ҮЗЭМЖЭЭР ЗЭЭЛ ӨГӨӨД ЗУГТАНА, ДАРААГИЙН ДАРГААА ИРЖ САМРАНА.ДАНДАА Л ДАРГЫН ХИ...
  • Баасан 2022-01-20 22:37:18
    Хөглийн банк хөгийн новшнуудад мөнгөө алдаж...нөгөө улс төр, өндөр албан тушаалд бсан хулгйчуудын ААН үүд бна
  •  2022-01-20 07:23:04
    ХӨГИЙН БАНК ...........шүү
  • hya hya 2022-01-20 06:19:43
    Л үсэг нь илүүдчихэж
  • а 2022-01-20 06:08:43
    ХӨГЛИЙН БАНК ямар сонин нэртэй банк вэ