Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнөөдөр хуралдаж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Отгонбаатар нарын асуудлыг хаалттай хэлэлцлээ.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хорооноос Шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу Х.Идэр, З.Отгонбаатар нарыг шүүгчийн албан тушаалаас огцруулах, шүүгч З.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаагаар 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Оллоо.мн