УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нэгэн үе Гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хуульд өөрчлөлт оруулж, тэднийг “урих”-ын тулд 50 мянган долларын босго тавьж байсан нь саяхан.
Гэтэл энэ удаа Х.Ганхуяг гишүүн “Улаан паспорттой иргэд Турк, Оросоос өөр орон руу явах боломж алга. Хувийн хэвшлийнхэн маань гадагшаа явж эдийн засгийн харилцаагаа хөгжүүлье гэхээр улаан паспорт нь саад болж байна. Тиймээс цар тахлын үед тандарт бус шийдвэр гаргаж, топ 100 ААН-ийн захирал, хувьцаа эзэмшигчдэд ногоон паспорт гаргаж өгөөд эдийн засгийн хамтын ажиллагааг тэтгэх хэрэгтэй байна. Одоо бол дипломат албан паспорттай хүмүүст л гаднын Элчин сайдын яамд виз олгож байна” гэж яриад сууж байх юм.
Уг нь энгийн гадаад паспорттай иргэд дэлхийн 25 улс руу визгүй зорчих эрхтэй. Түүнчлэн Х.Ганхуяг гишүүний хэлээд байгаа ногоон буюу дипломат болон албан паспортыг төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүст олгодог. Олон улсын практикт ч бизнесийнхэн болон өвчтэй зовлонтой хүмүүст албан паспорт олгодоггүй.
Гэтэл мань Х.Ганхуяг гишүүн бизнесийнх салбараас улстөрд орсон учраас тэднийгээ дэмжих нэрээр УИХ-ын чуулганы танхимд хууль бус үйлдлүүдийг хөхиүлэн дэмжихийг санал болгосоор суудаг болжээ. Уг нь УИХ-ын гишүүнээр сонгогдоод багагүй хугацааг үдсэний хэрээр “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэдгийг ойлгох болсон л баймаар юм.

Эх сурвалж: ErenNews.mn
Б.Төгөлдөр