Нийт 3119 тохиолдол нэмэгдэж, гурван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/20/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3088 тохиолдол шинээр нэмэгдэж, 3 хүн нас барлаа. Нийт нас баралт 2019 боллоо. Нийт тохиолдлын 1725 нь Улаанбаатарт, 1394 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 9748 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 76 хүн байна. Гэрийн хяналтад 47 172 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 268 525 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 168 965 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 30.0 хувь буюу 983 618 хүн, дархлаа сэргээх 4-р  тунд 54 839 хамрагджээ.


May be an image of text
Бусдад түгээх
  • gplus