Н.Назарбаев Казахстаны нийслэлд байгаа гэдгээ мэдэгдэв

Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тэтгэвэртээ гарсан. Тэрбээр энэ үймээн самууны үед улсынхаа нийслэлд гавьяаны амралтаа эдэлж байгаа бөгөөд хаашаа ч яваагүй гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр “Миний тухай хэвлэлд гарч байгаа олон зүйлд хариу өгье. Би 2019 онд Касым-Жомарт Токаевт бүрэн эрхээ шилжүүлж, түүнээс хойш тэтгэвэртээ гарсан. Одоо би Казахстаны нийслэлд амьдарч байна" гэж хэлжээ. Мөн цааш нь Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев "бүрэн эрх мэдэлтэй", Аюулгүйн зөвлөлийн дарга бөгөөд удахгүй "Нур Отан" (Эх орны гэрэл) намын даргаар сонгогдоно гэж онцолжээ.  Назарбаев "Ерөнхийлөгч К.Токаев ард түмний аж байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэлийн шинэ хөтөлбөр дэвшүүлсэн бөгөөд энэ хөтөлбөрийг дэмжих ёстой" гэж ард түмнээ уриалжээ. Казахстаны анхны ерөнхийлөгч төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа эхлүүлсэн шинэчлэлийн үйл явцыг дэмжсэн ард түмэндээ талархал илэрхийлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-04-13 08:20:39
    ЕВРОПЫН ХОЛБОО ГЭЖ НЭГ ЖИЖИГХЭН ОРОЛЦОДОГҮЙ ЗҮЙЛГҮЙ ШИНЭ ЗХУ БИЙ БОЛЖ БАЙГАА ЮМ АА ДАА ,,,,БУСАД УЛС ОРОНД ЮУ ХИЙХИЙГ ЗААДАГ ТЭР ХЭН БЭ ,,,,,
  • Зочин  2022-01-20 10:28:14
    Тэр тэтгэвэрт биш шоронд амьдралаа өнгөрөөх ёстой Авилгалд нэгэнт автсан төрд шургалсан дараагийн түшмэл бүгд адил...Монголын төр яг адилхан