
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар
1.Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ЭРДЭНЭЦОГТЫН САРАНТОГОСЫГ томилохыг 80.8 хувийн саналаар,
2.Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ПҮРЭВИЙН СЭРГЭЛЭНГ 86.5 хувийн саналаар,
3.Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ДАВААСҮРЭНГИЙН ГЭРЭЛМАА 88.5 хувийн саналаар тус тус дэмжлээ.
Оллоо.мн