Б.Баасанцогтын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүллээ

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

Б.Баасанцогт нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “... олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл гаргасан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баасанцогтын гомдлыг хангахгүй орхисон байна.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2022-01-18 03:23:45
    Хуульч өмгөөлөгч зүгээр нэг мэргэжил биш. Хариуцлага алдсан бол насаар нь хоригло
  • H 2022-01-17 13:16:32
    Vgvi hiigeechee. Buzar hvvriig
  • ХУУЛЬЧ  2022-01-17 12:24:20
    ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ХУУЛИЙН МЭРГЭЖЛЭЭР СУРЖ ОЛЖ АВСАН МЭРГЭЖЛИЙГ ХЭН ДУРТАЙ НЬ НАСААР НЬ ХАСАЖ БОЛДОГҮЙ БАТАЛГАА ГЭЖ ОЙЛГОВ ,,,,,
  • Ард 2022-01-17 10:46:25
    Хоёр жилийн дараа оцогнож болно гэсэн үгүү. Арай дэндэнэ. Эрхийг нь бүрмөсөн хасах хэрэгтэй
  • Иргэн 2022-01-17 10:45:00
    Бүх насаар нь эрхийг нь хасах ёстой. Хууль шүүх шударга болж чадаагүй л байна. Их мөнгөтэй нөхөрдөө
  • Хохирогч 2022-01-17 08:40:44
    Хамт зоог барьж явдаг улсын прокурорын гар хал батбаяр гэгч зүгээр өнгөрөх нь ямар вэ? Өөр олон хэрэгт янз бүрээр яришддаг
  • зочин 2022-01-17 08:10:44
    Эрээ цээрээ алдсан ийм нөхдүүдийг эрхийг бүр мөсөн хасах хэрэгтэй ш дэ
  • ЗОЧИН 2022-01-17 08:00:52
    2 жил байхдаа болиоч насаар нь эрхийг хасаач олон хүнийг шүүхчидтэй нийлж хохироосон гээ биз дээ