
Цар тахлын “Омикрон” хувилар нь “Гамма”, “Бетта”, “Альфа”, “Дельта” гэх бусад хувилбараас халдварлах чадвар нь өндөр, хурдан байгаа бөгөөд нууц хугацаа нь 3-5 хоног гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас мэдээлсэн.
Энэ хувилбарын үед илэрч байгаа нийтлэг шинж тэмдэг нь томуутай адил бөгөөд ухаан балартах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хүндэрч байгаагийн шинж тэмдэг гэдгийг мэргэжлийн эмч нар анхааруулж, зөвлөж байна.
Мөн “Омикрон” нь энэ вирусын гаралтай хатгалгаа биш учраас антибиотик хэрэглэж болохгүй гэдгийг зөвлөж буй юм.
Хурдан тархацтай “Омикрон” хувилбарын энэ үед Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр эмийн багц олгож байгаа бөгөөд анх удаа болон давтан өвдсөн тохиолдолд ч олгож байгаа аж.
Гэхдээ эмийн багц авалгүй өөрийгөөө гэртээ тусгаарлаад, халуунаа хэмжиж, эмээ уугаад эдгэрэх хэрэгтэй гэдгийг ч зөвлөж байгаа. Товчхондоо бол онцын шаардлагагүй бол эмийн багц заавал авах гэсний хэрэггүй гэсэн үг. Энэ нь таны эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээнд зарцуулах мөнгөнөөс хасагдана гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэрэв та хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол шингэн бүлээн зүйл сайн ууж, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэж, ядрахгүйгээр маш сайн амрах хэрэгтэй. Харин эдгэрсний дараа нөхөн сэргээх эмчилгээг маш сайн хийлгэж, амралт сувилал, рашаан, бариа засал, сэтгэл засал гэх зэрэгт явж байж эргэж хэвийн байдалдаа орох нь зүйтэй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж, зөвлөж байна
Эх сурвалж: ErenNews.mn
Ж.Ууган