Хятадын гадаад худалдаа дахин шинэ шатанд гарлаа. Гаалийн ерөнхий газрын 14-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2021 онд ам.доллароор тооцвол Хятад улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ анх удаа 6 их наяд ам.доллар давж, дээд амжилт тогтоосон байна. Хятад улсын гадаад худалдаа 2013 онд анх удаа дөрвөн их наяд ам.долларт хүрсний дараа 2021 онд таван их наяд, зургаан их наяд ам.доллар гэсэн хоёр том шат дамжлагыг туулж, 6.05 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэ оны гадаад худалдаа 1.4 их наяд ам.доллар болж өссөн нь 2005 оны гадаад худалдааны цар хүрээтэй тэнцэж байна.
Юаниар тооцвол 2021 онд Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 39.1 их наяд юань болж, 2020 оныхоос 21.4 хувиар өссөн байна. Үүний потор экспорт 21.73 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 21.2 хувиар өссөн бол импорт 17.37 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 21.5 хувиар өссөн байна.
2019 онтой харьцуулахад импорт экспорт 23.9 хувиар, экспорт 26.1 хувиар, импорт 21.2 хувиар тус тус өссөн байна.
Хятад улсын эдийн засгийн хөгжил, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажил нь дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалж, гадаад худалдааны импорт, экспорт хурдацтай өсч, цар хүрээ нь шинэ дээд түвшинд хүрч, чана нь тогтвортой сайжирч байна гэж тус улсын Гаалийн яамны Ерөнхий захиргааны хэвлэлийн төлөөлөгч, Статистик дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь тухайн өдөр болсон Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
Худалдааны түншүүдийн үүднээс авч үзвэл, 2021 онд Хятад улсын худалдааны эхний таван түнш нь ACEAH, Европын холбоо, АНУ, Япон, Өмнөд Солонгос бөгөөд импорт экспортын нийт дүн 5.67 их наяд юань, 5.35 их наяд юань, 4.88 их наяд юань, 2.4 их наяд юань, 2.34 их наяд юань байж, өнгөрсөн оны мөн үеэс 19.7 хувиар, 19.1 хувиар, 20,2 хувиар, 9.4 хувиар, 18.4 хувиар тус тус өссөн байна. Мөн хугацаанд Хятад улсын “Бүс ба зам”-ын дагуух орнуудад хийсэн импорт, экспортын хэмжээ 23.6 хувиар өссөн нь нийт өсөлтөөс 2.2 хувиар илүү байна.
Гадаад худалдааны зах зээлийн үндсэн хэсгээс үзвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд сайн ажилласан байна. 2021 онд Хятад улсад импорт экспортын гйүцэтгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 567 мянга болж, 36 мянгаар нэмэгдсэн байна. Үүний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 19 их наяд юань болж, 26.7 хувиар нэмэгдэж, Хятад улсын нийт гадаад худалдааны 48.6 хувийг эзэлж, элзэх хувь нь 2 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: ErenNews.mn
Э.Альгирмаа
Э.Альгирмаа