
Чингэлэг тээвэрлэлт 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 24 чингэлгээр эхэлсэн бол 01 дүгээр сарын 16-ны байдлаар өдөрт 60 орчим ачаатай чингэлэг хилээр нэвтрүүлсэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 16-ны өдрүүдэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нийт ачаатай 301 чингэлэгт 5200 орчим тонн ачаа хилээр нэвтрүүлсэн байна. Замын-Үүд сумаас ачаа ачсан 117 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу, 27 тээврийн хэрэгсэл бусад аймаг орон нутагт руу гарчээ.
Оллоо.