Нийт тохиолдлын 1083 нь Улаанбаатарт, 590 нь орон нутагт бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/17/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1673 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барлаа. Нийт нас баралт 2013 боллоо. Нийт тохиолдлын 1083 нь Улаанбаатарт, 590 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 7548 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 52 хүн байна. Гэрийн хяналтад 33 670 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 267 969 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 168 125 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 30.0 хувь буюу 968 478 хүн, дархлаа сэргээх 4-р  тунд 36 404 хамрагджээ.

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus