Номхон далайн эрэг дагуух улсууд  цунамигаас сэрэмжлүүлэв

Газар хөдлөлт, галт уулын хамгийн идэвхтэй бүс гэгддэг Номхон далайн өмнөд хэсгээр  далайн гүнд галт уул дэлбэрснээс үүдэж  эрэг дагуух зарим улс орон, хотуудад  цунамийн гамшгаас урьдчилан сэргийлэхийг анхааруулаад байна. Дэлбэрэлтээс үүдэн Японы  өмнөд хэсгийн далайн эрэг дагуух нутгаар давалгаа 1.2 метр өндөрт хүрсэн бол Кагошима мужийн Амами-Ошима аралд мөн ийм хэмжээнд хүрч  бүртгэгджээ.

Энэ үеэр галт уулаас 800 орчим  км зайтай орших Фижи арлын иргэдэд  найман минут үргэлжилсэн дэлбэрэлтийн чимээ нүргэлж  сонсогдсон бөгөөд орон нутгийн удирдлагууд цунамигаас сэргийлэх  зөвлөмж гарган  нүүлгэн шилжүүлэлтийг шуурхай хийжээ. АНУ-ын хувьд далайн  эрэг дагуу хүчтэй давлагаа үүссэн тул  суурин газар, хотуудыг үерт автахаас сэрэмжлүүлээд байна. Түүнчлэн  Австралийн зүүн эрэг, Тасманийн арал, Шинэ-Зеландад  цунамигаас  сэрэмжлэхийг бүх нийтэд анхааруулжээ.

 Тонга улсын ойролцоо  Хунга-Тонга-Хунга-Хаапай хэмээх  галт уулын дэлбэрэлт Номхон далайн өмнөд хэсгээр  дуу чимээ  нь тод  сонсогдоод зогсохгүй  АНУ-д хүртэл мэдрэгдсэн байна. Тонга улсын  нутгийн ихэнх хэсэг, галт уулын  голомтоос  65 км зайд  оршдог нийслэл хот нь  үнс нурманд  хучигдаж,  цахилгааны шугамууд  тасарч, гар утасны сүлжээ унасан бол хүний амь эрсдсэн гэмтсэн болон бусад хохирлын талаар мэдээлэл хараахан  гараагүйг  BBC мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Зотол
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аргагүй шүү дээ 2022-01-17 10:28:41
    Хойд Солонгос 1 сард 3-4 удаа Япон тэнгис, Номхон далайруу Пуужингаар бөмбөгдөөд байхад, энэ дэлхий чимээгүй суусаар...