900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэжээ

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг цахимаар хуралдав. Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд Зам-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Шадар сайдад хүргэлээ.

Хил дундын “0” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-д буулгасан ачаа барааны ихэнхийг нь төмөр замаар Улаанбаатар хот руу татан авч байгаа бол цөөн тохиолдолд аж, ахуйн нэгжүүд өөрсдийн автомашинаар ачаагаа татсан байна.

Өнөөдрийн байдлаар Эрээн хотод хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн байгаа бөгөөд өдөрт 50-иас доошгүй тоогоор чингэлэг татахад 18 хоногт багтааж дуусгах боломжтой гэдгийг албанхан дуулгалаа.

Шадар сайд ажлын хэсгийнхэнд хандан, хилээр орж байгаа ачаатай чингэлэгийн тоог нэмэх, төмөр замын өргөн царигаар ачаа бараа татан авах ажлыг эхлүүлэх, хилээр нэвтрэн орж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийж, гүний тээвэрт гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Ажлын хэсгийн өмнөх хуралдаанаар Шадар сайдаас Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвд өгсөн үүрэг болох Монгол Улсын хойд болон баруун бүс нутгийн хилийн боомтоор дамжуулан Оросын Холбооны Улс, Европ, Дундад Азийн улсууд руу манай улсын жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгслээр ачаа бараа тээвэрлэх боломж, нөхцөлийг судалж танилцуулах үүргийг судалж, холбогдох байгууллагауудтай мэдээлэл солилцож, шийдэлд хүрсэн тухай Зам тээврийн сайд Л.Халтар мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “ОХУ болон Европ, дундад Азийн улс орнууд руу ачаа бараа тээвэрлэлтийг Олон улсын тээвэр зуучлалын компаниуд хариуцдаг. Эдгээр компаниудыг нэгтгэсэн Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо “НАРТАМ” ТББ-тай холбогдож, тодорхой шийдэлд хүрсэн.

Тулгамдаж байгаа асуудал нь Олон улсын тээвэр хийх тээврийн хэрэгсэл нь Евро стандартад нийцсэн байх шаардлагатай байдаг. Энэ шаардлагыг хангаж байгаа тээврийн хэрэгсэл манайд цөөн. Урд хил дээр нүүрс болон ачаа бараа зөөж тээвэрлэдэг автомашинуудын тухайд овор хэмжээ томтой, задгай ачааг хилийн хойд Алтанбулаг боомтоор ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хот хүртэл явж болох хэдий цааш нутгийн гүнрүү явах боломжгүй.

Харин Евро стандартын шаардлага хангасан автомашинтай жолооч нар Европ тив хүртэл алсын тээвэрт явах боломжтой. Шадар сайдын үүрэг болгосны дагуу бид “НАРТАМ” ТББ-тай хамтарч энэ боломжийг бүрдүүллээ.

Өнөөдрөөс Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болох НАРТАМ цахим хуудсаараа дамжуулан Олон улсын тээвэр хийх боломжтой иргэд, жолооч нарыг бүртгэх зарлалаа нийтэд мэдээлнэ.

Жолооч нар эндээс мэдээлэл авч бүртгүүлээд, шаардлага хангасан тохиолдолд олон улсын тээвэр хийж, ашиг орлого олох боломж нээгдэж байгаа юм. Мөн Европын улс орнуудад ТИЙР буюу том оврын тээврийн хэрэгсэл барих ангилалтай жолооч нарын ажлын байр эрэлттэй байдаг тул энэ чиглэлд жолооч нарыг ажилуулах боломжийг бид хэрэгжүүлэхээр судлаж байна” гэв.

Ажлын хэсгийн хуралдаанаар үргэлжлүүлэн эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой ачаа барааг Зам-Үүд боомтоор нэн тэргүүнд татан авах ажлыг зохион байгуулах, хилийн бусад боомтуудын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Yun Zam-uud ve Zamiin-Uud gedeg shuu dee 2022-01-16 01:39:40
    ene setguulchid bolovsrolgui mulguunuud: Zamyn-Uud gedeg yum shuu dee.
  • DR UROLOGIST 2022-01-15 16:40:29
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг $ 780,000 Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM