
Шүүхийн сахилгын хорооны хуралдаан өнөөдөр 13.30 цагт эхэлж ёс зүйгүй авирласан шүүгч нарын асуудлыг хэлэлцэж байна.
Өнөөдрийн хуралдаанаар 2021 онд өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргаж ёс зүйн алдаа гаргасан шүүгч Д.Отгонбаатар, Х.Идэр, Д.Болдбаатар нарын асуудлыг хэлэлцэнэ. Хэргийн бичлэг өнгөрсөн онд цацагдаж байсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан юм.
Оллоо.мн