Өдөр өнжүүлэх төвийг ашиг харсан бизнес төдийхнөөр бүү хараасай
Ингэж хэлэхийн учир нь бидний балчир үрс энэ төрлийн бизнесийн хэрэгсэл биш шүү дээ. Тэртэй тэргүй өдөр өнжүүлэх төвийн жи­шиг олон улсад тогтоод, хүлээн зөвшөөрөгдчихсөн юм чинь манайд ч байх л ёстой. Эцэг эхчүүд ч үүнийг ихэд сайшааж бай­гаа нь биднийг өмнөх сур­валжлагуудаа бэлтгэж явахад мэдрэгдсэн юм. Гэх­­­дээ хаа хаанаа эрэлт­тэй бай­гаа энэ үйл­чилгээг “мөн­гөний хүүдий” төдийх­нөөр харах хүн цөөнгүй байгаа нь ч ажиг­лагдсан. Энэ юунаас үүдэл­тэй вэ гэхээр хяналт, зохи­­цуу­лалт­гүйнх. Өөрөөр хэл­­­бэл, хуулийн цоор­хой­гоор цэцэг­лэж буй бизнес болоод байгааг өм­нөх сур­валж­лагууддаа дурьд­сан.

Эцэст нь дүгнэхэд, өдөр өнжүүлэх төвийг Боловсрол, шинжлэх ухааны яам нь Хүн амын хөгжил, нийг­мийн хамгааллын яам руу, Хүн амын хөгжил, нийг­мийн хамгааллын яам нь Хөдөлмөрийн яам руу түл­хэж “өнчин хүүхэд” шиг л яваа. Үүнийг нь овжин ажигласан өдөр өнжүүлэх төвийн эзэд “эцэггүй хүүх­дийн толгой том, эхгүй хүүх­дийн бөгс том” гэгчийг утгаар хэрэгжүүлэх шиг болж байгаа. Мөнгөтэй болохыг хүссэн хүн бүр энэ бизнест хөл тавих болсон гэхэд хилсдэхгүй л болов уу.

Тэдний дунд үйл ажил­лагаагаа чанартай явуулж, бидний үрсийн хичээлийг мэргэжлийн багшаар заал­гаж, эрүүл чанартай хүнсээр хооллож, тэр бүү хэл эрүүл мэндийг нь даатгахаар эмч хүртэл цалинжуулан ажил­­луулж байгаа өдөр өнжүүлэх төвийн босс байхад, тэдгээрийн алийг нь ч хангаагүй атлаа оготны нүх шиг оромжинд хүүхэд харахаас өөрийг хийхгүй байж биднээс өндөр төлбөр нэхэх хүмүүс ч байна.

Бид тэдэнд хүүхдээ харуулах гэж мөнгө төлж байгаа нь үнэн боловч эрүүл саруул, дулаанхан, тохь тухтай орчинд тэднийгээ орхиод ажил амьдралаа зохицуулж байвал ядаж санаа амар баймаарсан. Ингэснийхээ төлөө зовж олсон тав гурван төгрөгөө төлөхөд ч сэтгэл өег байхсан.

Гэтэл энэ төвүүдийн үйл ажиллагааг дүгнэн сайныг нь сайшаан урамшуулж, саарыг нь торгож, цаа­шилбал үйл ажиллагааг нь зогсоох цензур тавьдаг мэргэжлийн байгууллага байх­гүйгээс бид хэнд хүүх­дээ аваачиж өгөөд, ямар хүмүүст мөнгө төлөөд байгаагаа хараахан ялгаж салгаж чадахгүйд хүрээд байгаа нь нууц биш.

Цуврал сурвалж­лагын­хаа үр дүнд бид өдөр өнжүүлэх төв хэмээх энэ байгууллагыг эзэнтэй болгохыг зорьсон. Хариуцах эзэн, хараагаа бэлчээх хя­налтын бай­гууллагатай болс­­ноор орон сууцны орц, гудамжны үзүүр, ерөнхий боловсролын сургуулиудын хаяа бараадан үйл ажил­лагаагаа явуулах хэдэн зуун өдөр өнжүүлэх төвүүд цэгцэндээ орж, тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулах байх.

Хэдэн зуун өдөр өн­жүүлэх төв хэмээн тодот­гох маань ч учиртай. Нийс­лэлд ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэдэн аж ахуйн нэгж байгааг тодруулахыг зорьсон ч албан ёсны зөвшөөрөл олгодог байгууллага байдаггүйгээс тэдний тоог гаргах бо­ломжгүй бололтой.

Уг нь энэ төвийг га­даа­дын улс орнууд өөр өөрийн­хөөрөө дэмжин, хөг­жүүлдэг юм билээ. Зарим нь боловсролын салбарын нэг хэсэг нь хэмээн үзэж, Боловсролын яам нь ха­риуцан хичээлийн прог­раммыг нь хүртэл баталж өгдөг.

Харин зарим нь нийг­мийн хамгаалал тал­даа илүү зориулагдсан үйл ажиллагаатай хэмээн үзэж Нийгмийн хамгаалал хариуцсан яам нь энэ төвийн үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлж, хяналт тавьдаг байх жи­шээ­тэй.

Энэ мэтээр өөр өөрс­дийнхөөрөө үнэлж, харьяа­лалтай болгож, төр засгаас нь дэмждэг байх жишээтэй.

Гэтэл манайд эсрэгээрээ. Анх үйл ажиллагаагаа эх­лүүлэхээсээ эхлээд албан ёсны зөвшөөрөл олгодог газаргүй, эхлүүлчихсэн хой­ноо ч захгүй дээл шиг хэнд ч тоогдохгүй, хэ­ний ч анхааралд өртөж харьяалалд нь ороогүй болохоор хяналт тавьдаг бай­гууллага ч үгүй явсаар өдийтэй золгосон.

Жил бүрийн намартай зэрэгцэн борооны дараах мөөг шиг олшрох өдөр өнжүүлэхэд төвүүдэд хүүх­дийн маань эрх ямар нэг байдлаар зөрчигдвөл бидэнд хандах байгууллага олдохгүй юм билээ.

Үүнийг соргогоор олж харсан нэ­гэн эх “Гадаадын улсууд шиг аль нэг яам нь бүрэн хариуцаж чаддаггүй юм бол ядаж эрүүл мэндийн асуудлыг нь Эрүүл мэндийн яам, нийгмийн хамгааллыг нь Хүн амын хөгжил, нийг­мийн хамгааллын яам, боловсрол талыг нь Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцаж бол­доггүй юм байх даа” гэсэн санааг хэлж байсан. Энэ бол хүүхдийнхээ эрхийг ямар нэг байдлаар зөр­чүүлэхгүй байхыг хүссэн эх хүнээс гарсан санаа. Товч­хондоо бол аргаа барсан хэлбэр.

Ялангуяа манайх шиг улсын хувьд хэцүү л дээ. Гавьяа нь тодорвол хэдэн яам нь манайх гэж булаа­цалдаад, гай нь таарвал манайх биш танайх гэж муудалцаад түнжин хагарах бас л нэг шалтгаан нь болох биз. Тиймээс аль нэг яам нь энэ асуудлыг харьяалалдаа авч, гай гавьяа хоёрыг нь зэрэг сонсч байвал зүгээрсэн. Ядаж л элдэв асуудал үүслээ гэхэд буух эзэн буцах хаяг нь нэг байвал эцэг эхчүүд бидэнд ч дээр баймаар санагдана.

Эцэст нь хэлэхэд, “Өдөр өнжүүлэх төвүүдийг “ах, зах”-тай болгоод өгөөч” хэ­мээн иргэдийн хэлж буй үгийг дахин дахин даймаар байна.

Өглөөний сонин
М.Уянга
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-10-22 14:05:34
    Манай хүүхэд өдөр өнжүүлэх төвд 2 дахь сардаа явж байгаа багш нь хичээлээ заахгүй бас дээрээс нь тэндээ амьдраад архидаад байдаг тал байх мю өглөө ирэхэд муухай үнэр гарсан байдаг ажил сургуульд ойр болохоор л өгөх юм даа сайжрахгүй бол нэр усыг нь бичнэ дээ